Хариуцлага алдсан 326 дугаар ангийн захирагчийг чөлөөлжээ
Хугацаат цэргийн алба хаагч ЗХЖШ-ын Хуурай замын цэргийн командлалын харьяа 326 дугаар ангид нас барсан харамсалтай явдал болсон.

Үүнтэй холбогдуулан ЗХЖШ-ын удирдлагууд зарим албан тушаалтанд хариуцлага тооцохоор болжээ.
Тодруулбал, хариуцсан цэргийн ангид нь хугацаат цэргийн алба хаагч амь насаа алдсан, өөрийн эрхэлсэн ажилдаа, хариуцлагагүй хандсан, цэргийн алба хаагчийн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн Зэвсэгт хүчний 326 дугаар ангийн захирагч хурандаа Г.Отгонбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Мөн эрхэлсэн ажил, албандаа хариуцлагагүй хандаж, харьяа цэргийн ангиудад нь сахилгын зөрчил гарч байгаа үндэслэлээр Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүргүүлжээ.
Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан Зэвсэгт хүчний 120 дугаар анги дээр Зэвсэгт хүчний Жанжин штабын ажлын хэсэг албаны шалгалтыг явуулж байгаа бөгөөд шалгалтын дүн гармагц тухайн ангийн албан тушаалтнуудад зохих арга хэмжээ авч ажиллахаар болжээ.

www.olloo.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2023-12-02 01:16:42
    120 iin tsereg angidaa beltgel hiideg bish ailiin nogoonii talbaid zerleg zulgaaj tums huraahaalbj bdg shd hool hunsgui uruwdmoor ahd.
  • Зочин 2023-11-27 06:25:24
    Штабын дарга, ротын захирагч,салаан дарга, тухайн өдрийн ангийн жижүүрийн офицер гээд шат шатанд нь арга хэмжээ тооцох ёстой шүү.
  • Иргэн 2023-11-23 03:54:07
    Цэрэг нэгбүрийн төлөө эцгийнсэтгэл гаргаж ажиллах ёстойбайтал арайчдээ.Ангийнхаа хаалган дээр бгаа лозунгаа засчих ухаангүй,Зенитчдын яруу АЛ АРгээд TV-ээргарав...