Д.Баясгалан, А.Амундра, Т.Мөнхсайхан нараа шалгаач ээ!

Гишүүн Гонгорын Дамдинням тод томруун хэлээд байна. Төмөр замын хулгай луйврын дэргэд цавчаа ногооны дөрвөн зуун тэрбум бол талхны үйрмэг шүү гээд маш тодорхой хэлээд байна.  Аймшигтай тоонууд байна гээд тодотгон тодотгон дуулгаад байгаа.

Зэвсэгт хүчний жанжин штаб оролцох нь хууль эрх зүйн хувьд тодорхойгүй байгаад байхад ерөнхий гүйцэтгэгчээр оруулаад, есэн зуун тавин  тэрбумын гэж төсөвлөсөнөө гурван их наяд болгон улсын нууцад оруулан “ажилласаан”, үүнийгээ яагаад шалгадаггүй юм бэ гээд Г. Дамдиннямын хэлээд байгаа үнэн, гарцаагүй үнэн.

"Голомт”-ын Д.Баясгалан, А.Амундра нарыг шалга аа гэж тэр хэлж байгаа хэрэг. Н.Удаанжаргал гэж байршлаа солиод дэлхийгээс олдоггүй хүнтэй нь хамт шалгаа гээд хэлээд байгаа явдал юм.

Н.Удаанжаргал гэдэг хүн дэлхийгээр тэнээд олдохгүй байхаар ирээд учраа ярих хэрэгтэй л дээ. Зугатан зулраад байгаа нь асуудалтай, их асуудалтай гэж иргэдэд ойлгуулж байгааг сэнхэрдэг баймаар.

Монголын хулгай луйвар үнэхээр замаа алдсан. Хамгийн гол нь жинхэнэ эзэд нь сугараад үлддэг. Өнөөдөр гэхэд Д.Эрдэнэбилэг гадаадад байгаа тул өмнөөс нь хэргийг нь ахалж О.Орхон, Ц.Пүрэвтүвшин нар шүүгдэнэ гээд гарчигтай нийтлэл олон нийтэд цацагдаж байна. Нэг иймэрхүү л байдалтай байгаа.

Шүүхээс бүх зүйл хамаарч байна, шударга үнэний ололт, дэвшил. Эрүүл мэндийн яамныхны булай задарч эхэллээ. Хорин нэгэн оны гэрээ байна.

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэнэбилэг нь үзэглэсэн бололтой, түүнд шалгуулах хариуцлагыг ноогдуулсан байна лээ. Нэг ширхэг маскыг хорин мянгаар авчээ, Монгол ийм баян уу. Төсвийг ингэж л зарцуулж.  Тогтмолын Мөнхсайханы гэдэг Эрүүл мэндийн сайдын үеийн явдал. Энэ мэтээр л улсыг тонох, баялаг төсвийг үрэн таран хийгээд, эзэн холбогдогчид зохих шийтгэлээ авахгүй, бүр дэвшээд яваад байхаар л Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн  хэлээд байгаа "амаргүй" гэдэг гагцхүү үнэн нь тодорхой байгаа юм. 

Ковидын үеийн төсвийн зарцуулалтын асуудлаар сонсгол хийе гээд Ардчилсан намынхан дуугармар аядаад л байгаа.

Үүнийгээ тод томруун илэрхийлж, нийгмээр хэлэлцүүлэн ажил хэрэг болгооч ээ, шамшигдууллын эздийг зарлаач ээ,  Одонгийн Цогтгэрэл ээ.

Т.ГАРЬД

Эх сурвалж: Sanuulga.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2023-11-23 11:13:47
    Mongoliin shuuh sonoson, bugd avilgalchid. avilgaiin hergeer yal avsan hun Mongold gants baina uu.
  • Зочин Дорнод 2023-11-23 05:57:35
    Үхсэний чинь бригадын генерал...60 ямаанд 100 ухна гэхчээр...бригадын генералаа ЦӨӨЛӨӨЧ.... Э/З ийн хувьд ч хувцас хангамж гээд зардал ихтэй ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ