“Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санаачлан хуулиар хүлээсэн чиг үүргийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэгжилтийг боловсронгуй болгоход тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуультай хамтран “Албадан эмчлэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2023.11.29) амжилттай зохион байгууллаа. 
 
Тус хуралд Улсын ерөнхий прокурорын газар, Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Дотоод хэргийн их сургууль, Согтуурах, мансуурах донтой өвчтнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар, Төрийн бус байгууллага, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн алба хаагч, эрдэмтэн судлаачид болон  цахимаар аймаг, нийслэл дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийн дарга, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан алба хаагчдын төлөөлөл оролцлоо.
 
Энэ үеэр “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээнд тавих прокурорын хяналт”, “Согтууруулах ундаанаас үүдэлтэй нийгмийн хор уршиг, түүнийг бууруулах шинэ хандлага”, “Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудал”, “Согтууруурах, мансуурах донтой хүнийг албадан эмчлэх олон улсын туршлага”, “Албадан эмчлэх ажиллагааны хэрэгжилт, чиг хандлага”, “Согтуурах донтой этгээдийг албадан эмчилж буй өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр талууд илтгэл тавилаа.

Тус эрдэм шинжилгээний хурлаар согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцож,  тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцлээ.

www.olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2023-12-01 01:19:09
    Бэлгийн замын халдвартай хүмүүсийг 100%албадан эмчлүүлбэл бидний хойч үе маань эрүүлжнэ шүү! Архи, тахмхи, хар тамхи мөн тэмбүү заг хйтэн бүгд үр удамд хортой!...
  • сараа 2023-11-30 04:45:56
    Архичид төрийг мэрж ах дүү нараа идэж байна эхний удаа үнэгүй эмчлээд ахин уувал албадан хөдөлмөр хийлгэж эмчил
  • Бат 2023-11-30 03:35:34
    Энэ зөв санаа шүү манайд 2 архичин байна бид ах дүү нараараа нийлээд яаж ч чадахгүй байна даа