Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн ням гарагт шинэ жилийн баяраа тэмдэглэж, энэ үеэр “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал, Х.Бат-Эрдэнэ ДАШТ-нээс алтан медаль хүртсэн С.Цэрэнчимэдэд холбооны өмнөөс хоёр өрөө байр бэлэглэж, түлхүүрийг нь гардуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр “Алтай констракшн” компаниас Дэлхийн аваргын хошой медальт, чөлөөт бөхийн МУГТ О.Насабурмаад гурван өрөө байрны түлхүүрийг гардууллаа.
О.Насанбурмаа "Алтай констракшн" компанийн нэрээр тэмцээн уралдаанд оролцдог бөгөөд уг байгууллагаар овоглоод 5 жилийнхээ босгон дээр ийнхүү гурван өрөө байраар шагнууллаа.

Г.Уянга
olloo.mn
olloo.mn