Хүүхдийн мэдээллийн 52 хувь эерэг хандлагатай байна
НҮБ-ын хүүхдийн эрхийг хамгаалах сан, Хэвлэлийн хүрээлэн, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагууд хамтран хүүхдийн эрх, хамгааллын талаар хийсэн мониторингийн үр дүнг танилцууллаа.

Дээрх байгууллагууд 2006 оноос эхлэн уг судалгааг явуулсан байна. Энэ жил таван телевиз, гурван өдөр тутмын сонин, нэг веб сайтын нийтлэлж буй мэдээ мэдээлэлд хүүхийн эрх, хамгааллын талаарх асуудал хэрхэн тусч буйг судалсан бөгөөд судалгаанд хамрагдсан 10 мэдээллийн хэрэгслийн нийтлэл, нэвтрүүлэгт анализ хийхдээ Хүүхдийн тухай мэдээллээр хангах, Хүүхдийг мэдээллийн харилцаанд оролцуулах, Аюултай, эрсдэлтэй мэдээллээс хүүхдийг хамгаалах гэсэн үндсэн гурван зарчимд төвлөрч, дүгнэлт гаргажээ.

Судалгаанаас үзэхэд, сонинд нийтлэгдэж буй хүүхэд хамгааллын талаарх мэдээ нийтлэл  2010 онд 3 хувь байсан бол 2011 он 8.3 хувь болж өсч, 2014 онд 4 хувь болж буурсан байна. Харин телевизийн хувьд 2010 онд 13 хувь байсан бол 2011 онд 13.4 хувь, 2014 онд 24.7 хувь болж огцом өсчээ.
Телевизээр гарч буй хүүхдийн нэвтрүүлэг 0-13 насныханд хандаж байгаа бол, сонины нийтлэл 0-18 насныхныг хамардаг аж. 2014 онд “Боловсрол” суваг телевиз хүүхэд рүү чиглэсэн нийтлэл нэвтрүүлгийг хамгийн ихээр үзүүлсэн байна.

Мөнхэвлэл мэдээллийн хэрэгслүүд зөвхөн сенсаци, гэмт хэрэгтэй холбоотойгоор хүүхдийн асуудлыг хөндөж тавьж буй сул тал ч ажиглагджээ. Хүүхдэд чиглэсэн мэдээллийн 52 хувь эерэг бол 26 хувь нь сөрөг хандлагатай мэдээлэл байжээ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.