“Дэд бүтэц” төсөл дахин нэг инженерийн шугам сүлжээний ажлаа улсын комисст хүлээлгэн өглөө

Барилга Хот Байгуулалтын яамны "Дэд бүтэц" төслийн нэгжээс Хан-Уул дүүрэгт баригдаж байгаа "Ирээдүй" цогцолбор хорооллын бохир усны шугам сүлжээний ажлуудыг өнөөдөр улсын комисст хүлээлгэн өглөө.

Монгол улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар тогтоолын дагуу Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын орон сууцны хороолол болон гэр хороолол болон шинээр баригдах орон сууцны хорооллуудын инженерийн дэд бүтцийн хангамжийн бүтээн байгуулалтын ажлуудыг “Дэд бүтэц” төсөл хариуцан хэрэгжүүлж байгаа билээ.

“Ирээдүй” цогцолбор хорооллын бохир усны ф150-500 мм-ийн 4950 м гол шугам, насосны станцын зураг төсөл, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Бумбод ХХК, “Эрчим төсөл” ХХК-иудын түншлэл ажиллажээ. Уг ажил 2013 оны 9 сард эхэлсэн бөгөөд  жил гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна.

Улсын комисст хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газар, УСУГ, Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын холбогдох мэргэжилтнүүд ажиллаж шугам сүлжээний ажлыг улсын комисст хүлээн авлаа.

Тус бохир усны насос станц,шугам хоолойнуудад гүйцэтгэгч байгууллагаас 40-50 жилийн ашиглалтын баталгаа өгч байгаа юм.

Насос станцын 1490 метр урттай даралтгүй бохир усны хоолойг HDPE төмөр караказ ашиглан хийсэн ба харин даралттай шугам сүлжээнд  PE100, SDR 17 маркийн полиэтилен хоолой 2х1750 метр хос шугам хоолойг хэрэглэсэн байна. Эдгээр хоолой нь хүчилд тэсвэртэйн дээр бохир усны насос станцын хүчин чадал нь 700 м3/ цагийн бүтээлтэй аж.

Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэр, III цахилгаан станцын баруун талд  төлөвлөгдсөн шинэ суурьшлын бүсэд баригдаж буй Ирээдүй цогцолбор хороолол нь нийт 60 га газрыг хамарч байгаа бөгөөд 10500 өрх амьдрах ерөнхий төлөвлөгөө батлагдсан.

“Дэд бүтэц” төсөл бүрэн хэрэгжиж шинээр баригдах орон сууцны хороолуудын инженерийн шугам сүлжээг шийдэж өгснөөр хэрэглэгчдэд очих орон сууцны нэгж талбайн үнэ буурч хотын төвлөрөл багасч эдийн засгийн ихээхэн үр өгөөжийг авчрах юм.

Өнгөрөгч онд “Дэд бүтэц” төслийн нэгж Буянт-Ухаа 1 орон сууцны хорооллын ус дулаан, цэвэр бохир ус, цахилгааны шугам сүлжээ, инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн юм. 

 

Ами
Olloo.mn

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • yvs 2014-12-23 12:07:21
    Colior
    150.129.140.97
    Мэдэгдсэн Хариулах
  • и 2014-12-23 11:21:24
    АЛТАНХУЯГИЙН засгийн газар сайн ажиллаж байсаны үр дүнгийн нэг нь харагдаж байна
    180.235.186.181
    Мэдэгдсэн Хариулах