ТҮК-ийн ажилтнуудын нийт 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр болно
09:00 цагт Монголын төр нийгэм, боловсрол, шинжлэх ухааны нэрт зүтгэлтэн академич Т.Пунцаг агсаны 90 жилийн ой, Микробиологийн салбарын 40 жилийн ойд зориулан ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс “Монгол орны бичил биетэн-2014” эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Биологийн хүрээнгийн хурлын танхимд зохион байгуулна.

10:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын 2014 оны үйл ажиллагааны дүнгийн хурал  Хангарьд ордны 14 давхарт болно.
 
11:00 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд өсвөр насны охидын жирэмслэлтээс урьдчилан сэргийлэх "Би нисдэг охин" компанит ажлын хэвлэлийн бага хурал болно. Утас: 96110110, 70105105

11:30 цагт "Монгол Ньюс" Мэдээллийн төвд Монголын Улс Төрийн Хэлмэгдэгсдийн Холбооноос ""Намын эсрэг бүлэг" гэгч улстөрийн зохиомол хэрэг, үр дагавар, сургамж ..." сэдвийн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны бага хурал Засгийн газрын XI байранд болох гэж буйтай холбогдуулан мэдээлэл хийнэ. Утас: 91927828

12:00 цагт нийслэлийн иргэдэд төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа НЗДТГ-т болно.

12:00 цагт Нийслэлийн есөн дүүргийн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй болон ТҮК-ийн ажилтнуудын нийт 1000 хүүхдийн шинэ жилийн сүлд модны баяр Монголын Хүүхдийн ордонд болно.Утас: 88054500

14:00 цагт Өсвөр насны ээжийн бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн "Дүүлэн нис охин минь" туужийн нээлтийн ёслол "Интерном" номын их дэлгүүрт  болно. Утас: 70105105

15:00 цагт Монгол-Хятад хоёр улс дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан “Монгол-Хятад хоёр улсын түүхэн харилцааны он дараалсан лавлах” (1949-2014) бүтээлийг танилцуулах үйл ажиллагаа ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын 3 давхарт болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-24 01:32:52
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах