Жош Смитийг багаасаа хасав
Стан Ван Ганди Детройт Пистонс багийн сагсан бөмбөгийн удирдлагад очсоноор тус багт шинэчлэлтийг хийнэ гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ түүний хийсэн эхний наймаа нь Жөүди Мийкст хэтэрхий өндөр цалин өгсөн явдал байсан бол хоёрдахь томоохон олны анхаарал татсан үйлдэл нь багийн гол тоглогчдын нэг Жош Смитийг багаасаа хассан явдал боллоо.
 
5-23 гэсэн амжилттай яваа Детройт өөрчлөлт хийх цаг нь болсон гэж үзжээ. 2013-2014 оны улирал эхлэхээс өмнө дөрвөн жилийн өндөр үнэтэй гэрээг хийж байсан Жош Смитийг тэд багаасаа хасч байна. Зөвхөн сагсан бөмбөгийн үйл ажиллагаа хариуцсан ерөнхийлөгч бус, давхар дасгалжуулагчийн албыг хашдаг Ван Ганди залуу тоглогчдод боломж олгох үүднээс дээрхи шийдвэрийг гаргаж буй гэж тайлбарлажээ. 54 сая долларын дөрвөн жилийн гэрээг үзэглэж байсан Смит Детройтод ирсэн эхний жилдээ 42 хувьтай довтолж байсан бол энэ улиралд бүр 39 болж буурчээ. Смитийг тоглох үед Детройт Пистонс баг дунд болон холын зайн шидэлтээс бага оноо авдаг нь түүүнийг явуулах нэг шалтгаан болсон.
 
Смит гараанд гарч, өндөр цалин авч байх үед амжилт сайнгүй байх болно, мөн дээрээс нь улирал дуусаад Грег Монрөү багаас явах нь тодорхой байсан учраас сонирхолтой бөгөөд гэнэтийн энэ шийдвэрийг гаргасан байна. Одоо Монрөү үлдэж Андре Драммондын хамтаар ихэр цамхагыг бүрдүүлэх боломж бодитоор биелэлээ оллоо. Мөн тус баг жижиг довтлогчийн байрлалд илүү шидэх чиглэлийн тоглогч гаргах боломж бүрдэж байгаа нь багийн амжилтанд эерэг нөлөө үзүүлэх нь гарцаагүй юм.
 
«Смитийг хасч байгаа нь  санхүүгийн хувьд алдагдалтай ч, Детройт Пистонс багийн ирээдүйд сайнаар нөлөөлнө. Гэхдээ багийн гол тоглогчоо ингэж хасч байсан тохиолдлыг үнэндээ санахгүй байх юм» өөрийн бодлоо хуваалцлаа. Смит хэдийгээр Детройт Пистонс багаас хасагдсан ч тэр цалингаа авсаар байх болно. Мөн тэрээр өөрийнх нь хүссэн цалинг болоод боломжийг амласан багт очиж аваргын төлөө өрсөлдөх боломжтой болох юм. Гарч байгаа мэдээллүүдээр Хьюстон Рокетс түүнийг авах магадлал хамгийн өндөр багуудын нэг гэнэ. Манай цагаар пүрэв гарагт Смит чөлөөт агент болно. 2013 онд Атлантатай солилцоо хийж авахыг оролдож байсан Хьюстон Рокетс түүнд санал тавихад бэлэн байна. Смит ч Детройттой гэрээ байгуулахаасаа өмнө Хьюстонд очих сонирхол ихтэй байсан гэдгийг эх сурвалж хэлжээ.
 
Хьюстон хэдэн ч сая долларын цалин амласан бай, 2016 оныг дуустал Смит 26 сая долларын цалинг Детройтоос авах болно. Рокетсоос гадна, Клипперс, Кингс, Маверикс, Хит багууд Жош Смитийг сонирхож байгаа ч Хьюстон хамгийн их буюу 2 сая долларыг өгөх боломжтой бол өрсөлдөгч бусад багууд ердөө 1.4 саяыг өгөх боломжтой гэнэ. Зөвхөн мөнгөн дүн Смитийг авчрахад нөлөөлөөд зогсоогүй Дуайт Смит хоёр хүүхэд насаа Атланта хотод хамтдаа өнгөрүүлсэн найзууд. Тиймээс Рокетс Смитийг авчрахад Дуайтын оролцоо их байгаа гэнэ. Кори Брүверийг авчирж сэлгээгээ сайжруулсан Рокетс Жош Смитийг авбал бодит утгаар аваргын төлөө өрсөлдөх боломжтой багуудын нэг болох билээ.

Өглөөний сонин
Ж.Цэцэгмаа
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-24 02:33:05
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах