Кайри Ирвинг оны шилдэг тамирчин боллоо
АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос "Кливленд Кавалерс" багийн холбон тоглогч Кайри Ирвингийг 2014 оны шилдэг тамирчнаар шалгаруулжээ.
 
Энэ оны наймдугаар сарын 30-аас 9-р сарын 14- нд Испанид болсон сагсан бөмбөгийн ДАШТ-д АНУ- ын үндэсний шигшээ баг алтан медалийн эзэд болсон бөгөөд Кайри Ирвингийн хувьд тухайн тэмцээний үнэ цэнэтэй тоглогчоор тодорсон юм.
 
Тус тэмцээнд Кайри 12.1 оноо, 2.6 самбараас бөмбөг авалт, 3.6 амжилттай дамжуулалт, 1.9 удаагийн бөмбөг таслалт дунджилсан юм. Ийнхүү 22 настай Америк тоглогч Кайри Андрью Ирвинг энэ оны АҮСБХ-ны шилдэг тамирчин боллоо.
 
Харин өнгөрсөн жилийн шилдгээр тухайн үед 18 настай байсан довтлогч Аарон Гордон тодорсон юм. Тэрээр улсынхаа шигшээ багт Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулж байсан билээ.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-24 02:31:48
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах