Алексей Кудрин: Оросын эдийн засаг жинхэнэ утгаараа хямарсан
ОХУ-ын Сангийн сайд асан Алексей Кудрин Оросын Засгийн газар санхүүгийнхээ асуудлыг богино хугацаанд шийдвэрлэж чадаагүй учраас “жинхэнэ утгаараа эдийн засгийн хямралд” өртсөн төдийгүй энэ байдал цаашдаа гэсэн үргэлжилнэ хэмээн эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэжээ. Улмаар цаашдаа улсын дотоодын үйлдвэр үйлчилгээний байгууллагууд ээлж дараалан дампуурч, хараат бус бондын зэрэглэл хог ангилал  хүртлээ доошилно хэмээн урьдчилан таамаглалаа.

Алексей Кудрин батлан хамгаалахын зардлыг нэмэгдүүлэхийг эсэргүүцэн 2011 онд Сангийн сайдын суудлаа өгсөн. Түүнээс хойш Украины асуудалтай холбоотойгоор барууны орнуудын авсан хориг арга хэмжээний эсрэг хэрэгжүүлж буй Ерөнхийлөгч В.Путины гадаад бодлогод шүүмжлэлтэй хандах болсон юм. Кудрин хэвлэлийн бага хурлын үеэр рублийн ханшийн сулралын тухайд газрын тосны үнийн уналт зөвхөн шалтгаануудын нэг гэдгийг онцолж байв.

Цаашдаа томоохон компани болон дунд хэмжээний үйлдвэрлэл үйлчилгээний газрууд дараа дараагаараа хаалгаа барих төлөв ажиглагдаж байгаа бөгөөд Оросын зэрэглэл одоо жанк бонд буюу хогийн бонд ангилалд орохын өмнөх шугамд байгаа ч, хогийн бондын зэрэглэлд орохыг үгүйсгэхгүй гэжээ. Рублийн доллартай харьцах ханшийг жилийн эхэн үетэй харьцуулахад ойролцоогоор 50 орчим хувиар унаад байна.

Кудрины хэлж буйгаар үүний 25-35 хувийн уналт нь барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний нөлөөгөөр, харин үлдсэн хувь нь долларын ханшийн өсөлт, хөрөнгө оруулагчид Орост итгэх итгэлгүй болсонтой холбоотой гэж үзэж буйгаа илэрхийлжээ. Ирэх жилийн нэгдүгээр улирлаас дөрөвдүгээр улирлын хагас хүртэл рублын ханш харьцангуй тогтворжих ч, ирэх жилийн инфляцийн төвшин 12-15 хувьд хүрэх тооцоо байна.

Түүнчлэн, дээр дурьдсан хугацаанд газрын тосны үнэ 80 ам.доллар хүртлээ өсөх хэдий ч, ирэх жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн ойролцоогоор хоёр хувиар буурах аж. Хэрэв 60 ам.доллар байвал дөрвөн хувь, түүнээс ч илүү хувиар буурах урьдчилсан төлөв ажиглагдаж байгаа гэнэ. Энд мөн холбогдох эрх бүхий эрхмийн хэлсэн үгийг иш татвал, тус улсын эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаев Оросын эдийн засаг газрын тосны үнийн уналт, хөрөнгийн гадагш чиглэсэн урсгал, рублийн ханшийн сулрал зэрэг шалтгаанаар гүн хямралд орчихоод байна гэж хэлж байсан удаатай.
 
Оросын төв банк “Траст” банкинд санхүүгийн дэмжлэг үзүүлнэ

ОХУ-ын мөнгөн тэмдэгт рублийн ханш сулрах болсоноор хадгаламжаа татаж доллар зэрэг бусад валют болгох хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдсээр байна. Энэ үед Оросын төв банк Москва хотноо байрлах “Траст” банкийг дампуурахаас сэргийлэх үүднээс санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг авахаа илэрхийллээ. Тодруулбал, “Траст” банкинд санхүүгийн байгууллагын дампууралд бэлдэх улсын  хадгаламжийн даатгалын байгууллагаас хамгийн ихдээ  30 тэрбум рублийн тусламжийг үзүүлж, түр хугацаанд улсын мэдэлд шилжүүлэх аж.

Орон нутгийн мэдээллийн агентлагууд энэ тухайд, рублийн ханшийн сулралаар иргэдийн дунд хадгаламжаа татаж доллар, евро гэх зэрэг гадаад валют, гэр ахуйн цахилгаан бараа болгон хөрөнгөө хамгаалья гэсэн бодолтой хүмүүс олширч, тус банкны санхүүжилт муудсаны улмаас төв банк ийм арга хэмжээ авч байна хэмээн дамжуулж байна. Рублийн ханшийн уналт Оросын эдийн засаг, хүн амын амжиргааны төвшинд олон сөрөг нөлөө үзүүлээд зогсохгүй иргэдийн хадгаламжийг хоосолж улмаар банкны системийг сүйрэлд хүргэх аюул дагуулж байгаа нь үүнээс тодорхой харагдаж байна.

Оросын Төв банкнаас рублийн ханшийг уналтыг зогсоохын тулд өнгөрсөн долоо хоногт бодлогын хүүгээ 10.5-17 хувь болтол өсгөснөөр рублийн ханш сэргэж эхэлсэн ч төд удалгүй үргэлжлэн унах болсон юм.

Энэ нь Оросын иргэдийн рублийн хадгаламжыг хамгаалах зорилготой байсан ч, үр дүнгээ өгөөгүйгээр барахгүй харин ч олон иргэд хадгаламжаа хоосолж, бусад гадаад валют болон үнээ хадгалах цахилгаан бараа зэргийг худалдан авахыг илүүд үзэх болжээ. Барууны эдийн засагчид төв банкний эл шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байсан ч, ОХУ-н Ерөнхийлөгч В.Путин төв банкны шийдвэрийг буруу зүйл гэж үзэхгүй байгаагаа хэвлэлийн бага хурлын үеэр хэлж байсан.

Эцэст нь тэмдэглэхэд, Төв банкны зүгээс хэрэгжүүлж буй санхүүгийн дэмжлэг рублийн гэнэтийн уналтаас хойш анх удаагаа авч буй арга хэмжээ юм. Төв банк энэ тухайд иргэдийн банкинд итгэх итгэл багасч, хадгаламжаа татах нь нэмэгдсэн тул бусад банкины системд нөлөөлөхөөс сэргийлэх зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлж байна гэж тайлбарлажээ.
 
Үр тарианы экспортоо хязгаарлана

Оросын Засгийн газар үр тариа­­ны экспортоо хязгаарлах төлөвлөгөөгөө танилцууллаа. Энэ нь улсынхаа рублийн ханшийн сул­­ралын эсрэг авч буй арга хэм­жээний хүрээнд шинэ жилийн ам­ралтын үеэр гол хүнс болох талх­ны үнийг одоогийн хэмжээнд нь барих үүднээс авч буй  арга хэмжээ аж.
Түүнчлэн Оросын Зас­­гийн газар рублийн ханшийн уналт үргэлжилсээр буй энэ үед “Улсын­хаа хүнсний аюулгүй байд­лыг хангах зорилгоор үр тарианы экс­пор­тод гаалийн татвар тогтоо­хоо ч мөн мэдэгдлээ.

Энэ мэ­дэгдлийн дараа  үр тарианы үнэ олон улсын зах зээл дээр өссөн ч, улаан буудай дэлхийн хэмжээнд ар­­вин нөөцтэй учир үнэ нь цаашид өсөх­­гүй гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна. Рублийн ханш доллар бо­лон евротой харьцах ханш он гарс­­наас хойш 50 хувь хүртлээ унасан билээ.
 
Монголын мэдээ
Б.Даваахүү
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-24 02:56:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах