Зөвлөлдөх уулзалт боллоо
УИХ-ын Тамгын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Төслийн хүрээнд “Мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр сайн туршлага, санаачлагууд  зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар нээж хэлсэн үгэндээ, “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төсөл нь УИХ-д бодлогын судалгаа хийх, оролцогч талуудтай нээлттэй зөвлөлдөх замаар хууль боловсруулах ажиллагааг сайжруулах, иргэд ба сонгогдсон төлөөлөгч хоорондын харилцааг бэхжүүлэх, НҮБ-ын Авлигын эсрэг конвенц, ёс зүй болон сонирхлын зөрчилтэй холбоотой бодлого хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулахад туслалцаа үзүүлэх зорилготой” гэв.   

Мөн иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах, төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгох үүргээ хэрэгжүүлэхэд тус дөхөм болох үүднээс төр, төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор энэхүү зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгааг хэлээд уулзалтаас олон чухал саналууд гарч, ойрын ирээдүйд тэднийг хамтран хэрэгжүүлэх үйл явц эрчимжинэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

Зөвлөлдөх уулзалтаар УИХ, Засгийн газраас Мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон орон нутагт хэрэгжиж байгаа сайн туршлагуудыг сонсохын зэрэгцээ хэлэлцүүлэг өрнүүлж, санал солилцсон байна.
Г.Сүрэн
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-24 06:09:45
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-24 04:46:49
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах