Зарим яамдын барилгыг хүүхдийн эмнэлгийн зориулалтаар ашиглах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу ажлын хэсэг гарч ССАЖЯ, ЗТЯ-ны барилганд үзлэг хийсэн.
Ажлын хэсгийн дүгнэлтээр ССАЖЯ-ны барилгыг эмнэлгийн зориулалтаар ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байна. Учирн тус барилга хэтэрхий хуучирсан дээр гэрэлтүүлэг муу, агааржуулалт байхгүй гэсэн шалтгаанаар халдварт үүсгэх нөхцөл бүрдэж магадгүй гэж дүгнэжээ.
Харин Зам тээврийн яамны барилгыг эмнэлэг болгох боломжтой гэсэн дүгнэлт гаргасан байна.
Ами
Olloo.mn