Нийслэл маргааш төсвөө тодотгоно
"Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн дагуу Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн Нийслэлийн ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаанд өргөн барьсан. Төлөвлөгөөний дагуу Нийслэлийн ИТХ-ын ээлжит 22 дугаар хуралдаан 12 дугаар сарын 25-ны өдөр /Пүрэв гараг/ болно.
“Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай” хуулийн дагуу нийслэлийн 2014 оны төсөвт дараах үндсэн өөрчлөлтүүд орж байна.
  • Монгол Улсын 2014 оны төсвийн орлогын биелэлтийн дүнгээс хамаарч орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлийн хөгжлийн санд шилжүүлэх орлогын хэмжээ 12 тэрбум 155,2 сая төгрөгөөр буурч, нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлэг 36 тэрбум 656,5 сая төгрөг болж байгаа.
  • Улсын тусгай шилжүүлгээр санхүүждэг нийслэли йн боловсрол, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ, соёл, биеийн тамир, хүүхэд хамгаалал, газрын харилцаа, кадастрын үйлчилгээний салбарын 2014 оны үйл ажиллагаа урсгал зардал 1 тэрбум 723,2 сая төгрөгөөр нэмэгдэж, 259 тэрбум 334,4 сая төгрөг болж байна.
  • Төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх хугацаа хойшилсонтой холбогдуулан нийслэлийн төсвийн суурь зарлагыг 76,9 сая төгрөгөөр бууруулж, тус өөрчлөлттэй уялдуулж нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх орлогыг 153,9 сая төгрөөр нэмэгдэж 44 тэрбум 538,8 сая төгрөг төвлөрүүлэх болсон байна.
2014 оны эхний 11 дүгээр сарын төсвийн орлогын гүйцэтгэлийн мэдээгээр нийслэлийн төсөвт 453,4 тэрбум төгрөгийн орлого төвлөрч, төсвийн орлогын төлөвлөгөө 45 тэрбум буюу 9,1 хувиар тасарсан дүнтэй байна. Үүнийг хот, дүүргээр нь ангилан авч үзвэл хотын шуудын төсвийн орлогы төлөвлөгөө 49,7 тэрбум төгрөгөөр тасарч, дүүргүүдийн төсвийн орлогын төлөвлөгөө 4,3 тэрбум төгрөгөөр буюу 4,5 хувиар давж биелэсэн байна.  Хотын шуудын төсвийн төсөр буй орлогыг нэр төрлөөр нь авч үзвэл цалин хөлс, түүнтэй адилтгах хувь хүний орлогын албан татвар 42,2 тэрбум төгрөгөөр, үл хөдлөх хөрөнгийн албан татвар 2,6 тэрбум төгрөгөөр, Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 214,6 сая төгрөгөөр, автозам ашигласны төлбөрийн орлого 1,3 тэрбум төгрөгөөр, ус ашигласны төлбөр 302,2 сая төгрөгөөр тасарсан байна. Дүүргүүдийн хувьд Сүхбаатар, Чингэлтэй, Согниохайрхан дүүргүүдээс бусад дүүрэг орлогын төлөвлөгөөгөө тасалдуулсан дүнтэй байна.

Дээрх дүн мэдээнээс үндэслэн орлогын нэр төрөл бүрээр төсөвлөгдсөн хэмжээнээс тасалдах болон давж биелэх бодит шалтгааныг тооцож, хотын шуудын төсвийн орлогын батлагдсан төлөвлөгөөг 53 тэрбум 356,8 сая төгрөгөөр бууруулан 402 тэрбум 649,9 сая төгрөг байхаар, дүүргүүдийн орлогот өөрчлөлт оруулахгүй байхаар тооцоод байна. Ингэхээр нийслэлийн дүнгээр төсвийн орлогын төлөвлөгөөг 504 тэрбум 897,9 сая төгрөг байхаар тооцож, нийслэлийн 2014 оны төсвийн тодотголын төсөлд тусгажээ.
Нийслэлийн төсвийн орлогыг дээрх байдлаар тооцож гаргахын тулд газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлого, автозам ашигласны төлбөр зэргээс бүрдүүлэх орлогыг бууруулахаар санал орууллаа. Мөн ногдол ашгийн орлого, түрээсийн төлбөрийн орлого, төсөвт байгууллагуудын өөрийн орлогын төлөвлөгөө, хүү, торгуулийн орлогын төлөвлөгөө зэргийг тус бүрд нь нэмэгдүүлэхээр тооцож  төсвийн төсөлд тусгаад байгаа юм. Нийслэлийн 2014 оны төсөвт өөрчлөлт оруулах асуудлыг энэ пүрэв гарагийн НИТХ-ын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-24 08:37:41
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.65
    Мэдэгдсэн Хариулах