Өнөөдөр болох үйл явдал
09:00-14:00 цагаас “НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ-2014” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал СЭЗДС дээр зохион байгуулагдана. Эрдэм шинжилгээний хуралд Филиппин, ОХУ, Монголын судлаачид оролцож бүртгэл, санхүү, эдийн засгийн тулгамдсан асуудлыг хэлэлцэнэ.

09:00 цагаас УИХ-ын Хаврын Чуулганы нэгдсэн хуралдаан

09:00 цагаас Нийслэлийн цэрэг татлагын комиссын хурал НЗДТГ-ын А танхимд болно.

10.00 цагаас “Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны“В” танхимд болно.

11:00 цагаас Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарыг хүртээд удаагүй байгаа дуучин Н.Төмөрхуяг энэ сарын 19-нд эрийн хийморь сэргээсэн монгол бөхийн өргөөнөө хүндэтгэлийн тоглолт хийх гэж байгаа талаараа мэдээлэл хүргэхээр “Соёл урлагийн мэдээллийн төв”-ийн Бишрэлтийн салбарт хэвлэлийн хурлаа зарлалаа.

11:00 цагаас “Ахмадууд улс төрийн золиос болсон нь” сэдвээр Монголын ахмадын чөлөөт холбооноос МҮОНРТ-ийн Олон Нийтийн мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийнэ.

11:00 цагаас Монголын залуучуудын холбооноос “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагаас Үндэсний дуу бүжгийн Түмэн эх чуулгын уртын дуучин Бат-Өлзийн Мөнхбаатар “Талын морьтоны дуун” уран бүтээлийн бие даасан тоглолтынхоо талаар МҮОНРТ-ийн Олон Нийтийн Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Уртын дуу болон ардын богино дууг сурталчилах, түгээн дэлгэрүүлэх зорилготой уг тоглолтонд АЖ н.Нэргүй, УГЖ н.Ариунбаатар, СГЗ Д.Цоодол, Түмэн эх чуулгын уран бүтээлчид, “Тэнгэр аялгуу” хамтлаг оролцох гэнэ.

12:30 цагаас "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас АТГ-ын үйл ажиллагааг эсэргүүцэж “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

14.00 цагаас Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны“А” танхимд болно.

14:00 цагаас Хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг угтсан ажлын хүрээнд Монгол Улсын гавьяат багш Цамбын Түвшинтөгсийн “Монголын хүүхдийн хөдөлгөөнд зориулсан 50 жил” сэдэвт бага хурал, уулзалт МУБИС-ийн хурлын танхимд болно.

15.00 цагаас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “Б” танхимд

15.00 цагаас Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны “А” танхимд болно.

16.00 цагаас Өргөдлийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордны “В” танхимд болно.

16:00 цагаас Монгол Улсын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх "Эрдэм" клубээс зохион байгуулж буй "Монгол дахь хотжилт: Үйл явц ба төлөв байдал" сэдэвт уулзалт ярилцлага ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын /СТӨ- Б корпус 3 давхарт/ чуулганы танхимд болно. Илтгэгчээр Философи, социологи, эрхийн хүрээлэнгийн Социологийн секторын эрхлэгч, доктор Ц.Цэцэнбилэг оролцоно.

17:00 цагаас Бүх төрлийн зөвшөөрөл, лицензийн тоог зохистой хэмжээнд хүртэл бууруулах ажлын хэсгийн дүнгийн хурал Төрийн ордны “Г” танхимд болно.
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.