Дархан-Уул аймагт эхэлсэн “Улаан-Үд хотын эдийн засаг, соё лын өдрүүд” гурав дахь өдрөө үргэлжилж байна. Энэ өдрийн хүрээнд тус аймагт өнөөдөр бэсрэг наадам болох бөгөөд энэ үеэр “Бурхантын хурд -2014” хурдан морины уралдаан зохион байгуулагдана.
Уралдаанд хязаалан, шүдлэн, даага уралдуулах юм байна. Гэхдээ зохион байгуулагчид нь эрлийз морьд уралдуулахгүй, зөвхөн цэвэр цусны монгол морьд оролцуулах шаардлага тавьжээ. Хурдан морины хүүхдүүдийг “Бодь даатгал”д даатгуулж, хамгаалалтын малгай, өмсгөлөөр хангахад тус аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил анхаарах ажээ. Бэсрэг наадам Дархан Сэлэнгийн чиглэлийн авто зам дагуу Дархан хаалганы ойролцоо болох юм байна.
Г.Уянга
оллоо.мн