
Манай улс энэ оны эхний 11 сарын байдлаар 1253.1 мянган тонн зэсийн баяжмал экспортоллоо. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 667.1 мянган тонн буюу хоёр дахин өссөн үзүүлэлт болж байна. Оюутолгойн баяжмалын экспорт эхэлснээр энэ салбарын экспорт эрс нэмэгдэх болсон билээ. Эхний 11 сарын байдлаар ганц зэсийн баяжмал ч гэлтгүй бусад ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт ч бас нэмэгдсэн байна. Тодруулбал, нүүрсний экспорт 5.1 хувь, алтны экспорт 14.1 хувь, газрын тосны экспорт 39.7 хувиар тус тус өсжээ.
Б.Сансартуяа
Olloo.mn