Замын-Vvд-Алтанбулагийн хурдны зам яасан бол
Байгуулагдаад удаагvй Шийдлийн Засгийн газрын “шийдэл”-ийг гадны хөрөнгө оруулагчид чих тавин ажиглаж байгаа. Ерөнхий сайдын анхаарал хандуулах асуудал ч тvvний гурвантаа тодотгосноор “Эдийн засаг” байх нь тодорхой. Vндсэндээ Монгол Улс руу хандах гадны хөрөнгө оруулалт, тvvгээр барьж байгуулах том бvтээн байгуулалтууд л ойрын хугацаанд Монголын эдийн засгийг аврахаар болоод байгааг Ч.Сайханбилэг сайд саяхан сануулаад авсан.

Юуны өмнө Оюутолгойн далд уурхайн бvтээн байгуулалтыг эхлvvлэх, мөн Тавантолгойгоо ашигтай ажиллуулах асуудал улстөрчдийн дунд ид яригдаж эхлээд буй. Энэ онд хөрш орнуудын төрийн тэргvvн нар манай улсад айлчлан “Талын зам” төслийн талаар эхний яриа хэлцэл хийхдээ Ази-Европыг холбосон, Сибирийн их баялагийг Хятад болоод Ази руу тээвэрлэх хамгийн дөт зам бол Монгол гэдгийг дахин тодотгосон. Харин бид vvнд хэр бэлэн байна вэ. Хэдэн жилийн өмнөөс “Чингис Лэнд Девелопмент” гэх vндэсний том групп Алтанбулаг-Улаанбаатар-Замын vvд чиглэлд 1000 км хурдны авто зам барих тухай, Засгийн газартай концессийн гэрээ байгуулсан, удахгvй замын нээлт эхэлнэ гэх мэдээ чих дэлсэж байсан.

Тэгвэл ойрноос дуулдаж байгаа мэдээллээр “Чингис Лэнд Девелопмент” группын хурдны замын төслийн бvтээн байгуулалтыг 2015 оны хавраас эхлvvлэхээр төлөвлөжээ. Уг төслийн нийт өртөг 12 тэрбум доллар гэх бөгөөд Монголд хийгдэж буй урьд хожид байгаагvй том бvтээн байгуулалт болно, энэ замыг дагаад 4-5 дагуул хот бий болж, тэнд аялал жуулчлалын том төвvvд, зочид буудлууд, худалдаа, ложистик, тээврийн томоохон төвvvд баригдаж, олон мянган хvн ажлын байртай болно гэж төлөвлөсөн байна. Манай улсын хувьд хурдны зам барих туршлага байхгvй, мөн хурдны замын стандартгvй учраас холбогдох төрийн байгууллагад vvнд анхаарал хандуулж байгаа юм байна. Хурдны замын бvтээн байгуулалтын ажилд гvйцэтгэгч компанийг сонгохдоо олон улсын нээлттэй тендер зарлах бөгөөд одоогоор ерөнхий гvйцэтгэгчээр ажиллах сонирхлоо олон улсын 20 гаруй том корпорациуд илэрхийлээд байгаа гэнэ.

Гуравхан жилийн дотор барьж ашиглалтад оруулахын тулд 500 саяас нэг тэрбум ам.долларын тендерийн баталгаа гаргах чадавхитай компаниудыг гvйцэтгэгчээр сонгох гэх мэт өндөр шаардлагыг тендер шалгаруулалтад тавих аж. Энэхvv хурдны зам нь хоёр урсгалтай, зургаан эгнээтэй зам байх бөгөөд олон улсын авто замын С1 зэрэглэлийн стандартаар барих юм байна. Ямартай ч энэ мэтээр томоохон бvтээн байгуулалтын ажлууд өрнөвөл эдийн засагт дорвитой өсөлт бий болгож, зам барилга, тээвэр, худалдааны салбарт шинэчлэл авчирна гэж төсөөлж байна. Алтанбулаг-Улаанбаатар-Замын vvд чиглэлийн хурдны зам нь “Талын зам”-ын таван төслийн зөвхөн нэг нь. Тэгэхээр хоёр хөрш орны худалдаа эдийн засагт тvлхэц өгөх бусад төслvvд рvv цаг алдалгvй орох шаардлага тулгарч байна.

Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • $$$$ 2015-02-10 11:27:09
    Интернэт ухаж байхдаа л тур доорх http://TheWeeklyJob.com/?id=333635 ороод бүртгүүлсэн тохиолдолд танд 25 $ автоматаар мөн адил ийм линк өгөгдөнө.
    122.201.22.17
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2015-02-10 09:55:23
    Za amjilt husie saihan medee.Bond bosgochihob doo.
    42.61.209.87
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-25 01:06:37
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.105
    Мэдэгдсэн Хариулах
  • Gonjgor bolloo doo hoorhii 2014-12-25 00:59:41
    Looloo bolowoo gej!
    103.9.91.67
    Мэдэгдсэн Хариулах