Манай улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хууль эрхзүйн орчин сул байгаагаас үүдээд Олон улсын санхүүгийн гэтщст хэрэгтэй тэмцэх байгууллага/ФАТФ/-аас саарал жагсаалтаас хар жагсаалт руу оруулах болно хэмээж байсан билээ. Энэ дагуу эрхзүйн орчноо сайжруулах үүрэг өгөөд байсан юм. Тэгвэл энэ оны эхээр энэхүү байгууллагаас төлөөлөгч ирж энэ чиглэлээр хийж буй ажлуудтай танилцаж, хууль эрхзүйн орчны шинэчлэлд өндөр үнэлгээ өгөөд буцжээ.
Иймээс ирэх сард болох ФАТФ-ын хурлаар Монгол Улсыг олон улсын саарал жагсаалтаас гаргах саналыг оруулж, хэлэлцүүлэхээр болжээ. ФАТФ-аас үүрэгдсэний дагуу Хуульзүйн яам болон Монголбанкны зүгээс Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг хуульд шинэчлэл хийж, олон улсын стандартад нийцүүлсэн юм.

Б.Сансартуяа
Оллоо.мн