О.Эрдэнэбулган: Хөрөнгө оруулагчдын сонирхол илт сэргэж байна
Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулгантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Уул уурхайн салбарт га­даа­дын хөрөнгө оруулалт буурс­наас үүдэж энэ салбарт үйл ажил­лагаа явуулдаг 1000 гаруй ком­панийн үйл ажиллагаа зог­сонги байдалтай байна гэсэн мэ­дээлэл байна. Үнэхээр нөх­цөл байдал хүндхэн байна аа даа?

-2013 онд гадаадын хөрөнгө оруу­лалт буурсан тал бий. Хөрөнгө оруу­лалт буурахад олон хүчин зүйлс нөлөөлсөн. Дэлхийн эдийн зас­гийн сул байдал, Евро бүсийн эдийн засгийн хямрал, хөрөнгийн зах зээл дээрх компаниудын үнэл­гээ буурсан нь олон улсад хөрөн­гө оруулагчдыг түгшээж, хү­лээл­тийг бий болгосныг хүн бүр мэдэж байгаа.

Дотоодод бол өмнөх УИХ, Засгийн газраас баталсан Стра­те­гийн ач холбогдол бүхий сал­барт үйл ажиллагаа явуулж бай­гаа аж ахуйн нэгжид гадаадын хө­рөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль, Урт нэртэй хууль зэрэг гэнэтийн хуулиуд батлагдаж гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлоход хүргэж байсан олон хүчин зүйл байсан.

Гэхдээ саяхан УИХ-аар баталсан Хөрөнгө оруулалтын тухай хууль болон хөрөнгө оруулалтыг дэмжихээр Засгийн газраас авч хэрэгжүүлж бай­гаа арга хэмжээнүүдийн үр дүн эхнээсээ харагдаж эхэлж бай­на гэж үзэж байна. Хөрөн­гө оруу­лагчдын хандлага ч нааш­тай­гаар эргэж эхэлж байна. Үүний жи­шээ энэ онд Оюу Толгойн далд уурхайн санхүүжилтийг тоо­цох­­гүйгээр  манай геологи,уул уур­хайн салбарт 850 тэрбум төг­рөг, газрын тосны салбарт ойрол­цоогоор 1.2 тэрбум төгрөг нийт­дээ хоёр их наяд төгрөгийн хөрөнгө оруу­лалт хийгдэнэ.

Ер нь га­даа­дын хөрөнгө оруулалт 2012-2013 онд буурсан шалтгаан бол ойлгомжтой. Тухайн ашигт малт­малын зах зээл дээрх үнэ буурахаар тэр салбарт хийгдэх хөрөнгө оруу­лалт буурдаг. 2012 оныг 2013 онтой харьцуулахад манай гол нэрийн экспортын хувь 4-40 га­руй хувиар унасан.

Тухайлбал нүүрс­ний үнэ 42.3 ху­виар. Оюу­толгойн анхны хөрөнгө оруу­лалт 2012 оноор дууссан. Оюу­толгой төсөлд 2011, 2013 онд жилд дунджаар хоёр тэрбум гаруй ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийг­дэж байсан бол 2013 онд 100 гаруйхан сая ам.доллар болж анх­ны хөрөнгө оруулалт дууссан.

Да­раагийн далд уурхайн хөрөнгө оруулалтын тухайд хөрөнгө оруу­лагч нэг их яарахгүй байгаа. Энэ төслийн бутээн байгуулалт, сан­хүүжилттэй холбоотой бүх эрх хө­рөнгө оруулагчид байгаа. Уул уурхайн яам, Засгийн газар дэмжиж байгаа гэд­гээ хэлсэн байгаа. Хөрөнгө оруу­л­алт буурахад нөлөөлсөн бас нэг том шалтгаан бол. 2012 оны сонгуулийн өмнө баталсан за­рим хууль, сонгуулийн үеэр Засгийн газраас гаргасан шийдвэр.

Өөрөөр хэл­­бэл, эдгээрээс болж хөрөнгө оруу­лалтын эрх зүйн орчин тогт­воргүй гэдэг нэртэй болсон. Шүү­хээс цуцалсан 106 тусгай зөв­­шөөрөл, урт нэртэй хуулийг хэ­рэгжүүлэх асгийн газрын 2012 оны зургадугаар сарын тогтоол. Төр өөрөө тусгай зөв­шөөрөл өгчихөөд хөрөнгө оруу­лалт хийчихээр нь дахиж хууль гаргаж хүчингүй болгож тэд­нийг хохироогоод хохирлыг ба­рагдуулахгуй болохоор хөрөнгө оруу­лагчид итгэнэ гэж үү. Эдгээр эрх зүйн шийдвэрээс болж 700 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруу­лалт үр дүнгүй зогсч, цаа­шид хийгдэх тэрбум, тэрбум ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийг­дэх боломжгүй болсон байх.

-Д.Ганхуяг сайд ч, та ч тэр их л өөдрөг зүйл ярих юм. Гэтэл эдийн засаг хя­марч байгаа талаар байнга л яригд­саар байгаа. Эсвэл танай сал­барт итгэл төрөх үзүүлэлтүүд ха­рагдаад байгаа юм уу?

-Энэ оны эхний улирлын статис­тик мэдээллийг харахад тодорхой эерэг үзүүлэлтүүд гарч байна. 2014 оны эхний улирлын байдлаар га­даадын хөрөнгө оруулалт 540 сая ам.доллар болсон байна. Уул уур­хайн салбарын аж үйлдвэрийн өсөлт 20 гаруй хувиар, экспортын хэм­жээ мөн оныхоос 20 орчим ху­виар нэмэгдсэн байна.

Гадаад ху­дал­дааны алдагдал буурч байгаа нь нийт эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлж байна. Манай улсын нийт экспортын 90 орчим хувийг уул уурхайн салбар дангаар бүр­дүүлдэг. Энэ өсөлтөд зэс, түү­хий газрын тосны үйлдвэрлэл, экс­порт нэмэгдсэн нь нөлөөлсөн. Хэ­дий­гээр манай уул уурхайн сал­барын экспортын голлох түү­хий эдийн үнэ буурсан ч гэсэн нүүрс­ний экспортын биет хэмжээ өмнөх оныхоос өссөн. 

Өнөөдрийн байдлаар зургаан сая орчим тонн нүүрс экспортлоод байна. Энэ онд 31 сая тонн нүүрс экспортлох зорилт тавь­­сан.Үүнийгээ биелүүлэхийн тө­­лөө ажиллаж байна. Төмрийн хүд­­рийн экспортын гол зах зээл бо­­лох өмнөд хөршид энэ түүхий эдийн үнэ 40-50 хувиар унасан нь ком­паниудад дарамт учруулж бай­на. Гэхдээ төмрийн хүдрийн экс­пор­тыг дэмжих чиглэлээр тодор­хой арга хэмжээ авч ажиллаж бай­гаа.

-Гэхдээ л  сонин хэвлэлд та­ны хэлж байгаагийн эсрэг зүйл бичиж байна. Ялангуяа хө­рөн­гө оруулалт буурсан нь уул уур­­хайн салбарын алдаатай бод­логын уршиг гэж дүгнэж  бай­гаа?

-Би санал нийлэхгүй байна. Гэх­­дээ энэ салбарт бүх зүйл 100 хувь болж бүтэж байгаа гэж  бас хэлмээргүй байна. Бид бас олон сорилт, бэрхшээлтэй тул­гарч байгаа, гэсэн ч энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй нийт оролцогч нартайгаа хамт ший­дээд явах болно. Уул уурхайн сал­бар Монгол Улсын эдийн зас­гийн гол хөдөлгөгч хүч.

Энэ сал­барын өсөлт нь ДНБ-ий 7.3 ху­вийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэсэн хэвээр  байна. 2012 оны сонгуулийн үр дүнд бай­гуулагдсан УИХ, Засгийн газар нь энэ салбарыг дэмжсэн олон чухал бодлого гаргаж, энэ салбарын үйл ажиллагааг ил тод, нээлттэй, ха­риуцлагатай байх чиглэлээр ажил хийж байгаа.

Шинэчлэлийн Зас­гийн газар, Уул уурхайн яамны зү­гээс энэ салбарт үйл ажиллагаа явуул­даг аж ахуйн нэгжийн үйл ажил­лагааг дэмжихэд бодлогоо чиг­лүүлж ирсэн. Тиймдээ ч өн­гөр­сөн хугацаанд Төрөөс эрдэс баял­­гийн салбарт баримтлах бодлогын баримт бичиг, Алтны ху­далдаанд ил тод байдлыг бүр­дүүлэх зорилгоор Ашигт малт­малын тухай хуульд нэмэлт, өөрч­­лөлт оруулах тухай хууль, бү­­тээн байгуулалтыг дэмжих үүд­­нээс Түгээмэл тархацтай ашигт малт­малын тухай хуулийг УИХ-аар  бат­луулсан. Асуудлыг хамт­даа ший­дээд цаашаа явахын тулд  бид уул уурхайн салбарт үйл ажил­ла­гаа явуулж буй бүх талын тө­лөөл­лүүд­тэй нягт хамтран ажил­лаж байгаа.

-Хөрөнгө оруулагчид ер нь юу хүсч байна.  Төрөөс гаргаж буй хууль тогтоомж, шийдвэр нь тэдний хүлээлтэд нийцэхгүй байгаатай энэ бүхнийг холбож ойл­гож болох уу?

-Хөрөнгө оруулагчид хууль, дү­рэм ийм тийм байна гэхээсээ илүү тодорхой, урт хугацаанд тогт­вортой, ил тод эрхзүйн орчныг  хүсч байгаа. Тэдэнд ойлгомжтой тогтвортой “тоглоомын дүрэм” л хэ­рэгтэй.

-Олон улсын нөлөө бүхий сонин “Financial times”-д Уул уурхайн сайд Д.Ганхуягийг “dickhead” буюу тэнэг толгой гэж доромжиллоо гэсэн мэ­дээлэл гарсан. Салбарын тань сай­дыг дэлхий нийт үнэхээр ингэж үнэлж байгаа хэрэг үү?

-“Financial times” сонинд ийм мэ­дээлэл гараагүй л дээ. Энэ асууд­лаар манай яамны зүгээс “Financial times” сонинд албан ёсоор хандсан. Энэ сонины газ­раас манай яаманд хандаж хувь хүний блог байсан, манай со­нинд ийм зүйл нийтлэгдээгүй гэд­гээ албан ёсоор илэрхийлсэн. Энэ мэдээллийг нийтэлсэн манай улсын зарим сайтууд буруу мэ­дээ­лэл гаргасандаа залруулга хий­сэн. Харин ч Д.Ганхуяг сайд Ка­над улсад болсон Олон улсын хөрөн­гө оруулалтын чуулганы

/PDAC/ үеэр Монгол Улсад хө­рөнгө оруулалт хийх хууль эрх зүйн таатай орчин бүрдэж бай­гаа та­лаар маш дэлгэрэнгүй танил­цуулж, хөрөнгө оруулагчдад эерэг ойлголт төрүүлж чадсан.

-Сайд нарын давхар дээлийг тайлах асуудлыг УИХ-аар хэ­лэлцсэн ч бүдэрсэн. Гэвч за­рим нэг сайд өөрийнхөө хү­сэл­тээр сайдынхаа суудлаас буу­лаа. Сайд нарын давхар дээ­лийг тайлах асуудал хэсэгтээ л намжихгүй нь бололтой. Дав­хар дээлээ нэн яаралтай тай­лах ёстой сайд нарын тоонд Уул уурхайн сайдыг багтаасан бай­на билээ?

-Уул уурхайн салбарыг улс төр­жүүлэхгүй байх ёстой. Үүнд хэв­лэл мэдээллийнхэн та бүхнийг ч ан­хааралтай хандаасай гэж хүсч байна.

-Энэ асуултыг асуусны шалт­гаан нь Д.Ганхуяг сайд дав­хар дээлээ тайлснаар таныг да­раа­гийн Уул уурхайн сайд бо­лох магадлалтай хүмүүсийн жаг­саалтад багтаасан байсантай хол­боотой юм л даа?

-Монгол Улсын уул уурхайн сал­барыг Д.Ганхуяг сайд удир­даж байгаа. Уул уурхайн яам бай­гуулагдсан цагаас хойш Д.Ган­хуяг сайд бид хоёр гар нийлж ажил­лаж  байна. Энэ хугацаанд бод­логын баримт бичиг, салбарын хууль эрхзүйн шинэчлэл гээд олон зүй­лээ тодорхой болгохоор бид хамт­даа нойр хоолгүй ажилласан.

Асууд­лаа  ойлгосон ажлаа мэддэг баг бүрд­сэн. Одоо бол ажиллах л цаг.  Бид­нийг цаг хугацаа хүлээхгүй шүү дээ. Хоосон улстөржилтөөс бид юу ч хожихгүй .Одоо Ашигт малт­малын тухай хуульд өөрчлөлт оруу­лах тухай, Газрын тосны ту­хай хуулийг УИХ баталчихвал, энэ салбарын эрх зүйн орчин эр­гээд урт хугацаанд тогтвортой, ойл­гомжтой, өрсөлдөх чадвартай бол­но. Ер нь хөрөнгө оруулагчдын сонир­хол илт сэргэж байна.

-УИХ-аар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрч­лөлт оруулах хуулийн төс­лийг хэлэл­цүүлж байна. Гэвч энэ хуу­лийн төсөлтэй холбоо­той санал шүүмж­лэл их байна. Тухайлбал УИХ дээр хэлэлцүүлгийн ша­танд явж буй Стратегийн ач хол­богдол бүхий ордод нэмж хам­руулах долоон ордыг энэ хуульд хамааруулсан асуудал хөн­дөгдөөд байгаа. Ингэснээр Зас­гийн газар өөрийн хувь орол­цоон дээр бусадтай наймаа тохиролцоо хийх боломж нь нээгдэж байна гэсэн зүйлийг  УИХ дахь МАН-ын бүлгийнхэн тавьж байгаа?

-Долоон ордыг стратегийн ор­дод хамааруулах асуудал бол одоо­гийн энэ Ашигт малтмалын ту­хай хуульд нэмэлт өөрчлөлт оруу­лах тухай хуулийн төсөлтэй огт холбоогүйгээр өнгөрсөн онд буюу 2013 оны тавдугаар сарын 31-нд УИХ-д өргөн баригдсан. Уг тө­сөлд  одоогоор хүчинтэй байгаа хуульд зааснаар стратегийн ор­дын шалгуурыг хангасан, мөн ком­пани нь өөрөө хүсэлт гаргасан до­лоон ордыг хамруулахаар тус­гасан байдаг.

Саяхан уг асуудлыг Зас­гийн газар эргүүлэн татсан. Учир нь энэ асуудлыг 2014 оны нэгдүгээр сард батлагдсан Тө­рөөс эрдэс баялгийн салбарт баримт­лах бодлогын баримт бичигтэй уялдуулах шаардлага бий болсон. Эдгээр ордоос газрын ховор эле­ментийн ордуудыг хууль батлагд­тал хүлээж, нэгэнт орон нутаг нь Хөшөөтийн нүүрсний ордын стра­тегийн ордод хамруулья гэсэн са­налаасаа татгалзсан учир энэ са­налынх дагуу шийдвэрлэж, ком­пани нь хамруулах хүсэлтэй бай­гаа Гачуурт зэрэг хоёр ордыг стра­тегийн ордод хамруулах УИХ- ын тогтоолыг төслийг бэлтгэж байна.

Монголын мэдээ
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ху 2014-05-22 01:30:18
    Харваас хулгайч царайны амьтан байна.
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах