Ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлэх үү, урамшууллаа тэвчих үү
МАН-ынхан Төрийн данхайсан бүтцийг өөрчлөх гэж хэрэндээ л хичээж, энэ талаар байн байн сануулан ажил хэрэг болгох эхлэлийг тавьсан. Гэхдээ Засаг солигдож, шийдлийн Засгийн газар байгуулагдсан ч сайд нар болоод яамдын хувьд нэг их дорвитой өөрчлөлт ороогүй. Гэхдээ төрийн албан хаагч нарын заримыг нь ажлаас нь чөлөөлж, цомхон бүтэцтэй болгох асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа билээ.

Засгийн газраас төрийн албан хаагчдын тоо сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг шүүмжилж байгаа ч багш, эмч нараас бусад албан хаагчдыг 15 хувиар бууруулах чиглэлийг өгсөн. Энэ арга хэмжээний хүрээнд төрийн 10-аад мянган албан хаагчид чөлөөлөгдөх тооцоо гарч байна. Хүндрэл нүүрлэсэн энэ цаг үед 10 мянган хүн ажилгүй болох амаргүй. Хямрал хүндрэлээс гарсан бусад орны туршлага ч аль болох ажлын байраа хадгалж ажлаар хангах чиглэлийг баримталж, хямралыг давсан байдаг.

Гэхдээ зарим төрийн албан хаагч нарыг ажлаас чөлөөлж, цомхотгох нь “тийм ч сайхан шийдвэр биш. Тэд ч гэсэн хүн. Тэдний ард амьдрал, үр хүүхэд, гэр орон бий. Тэднийгээ тэжээхийн тулд төрийн албан хаагчид ч гэсэн ажиллах хэрэгтэй.” Гэх хүн ч олон бий.
Энэ талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг саяхны хийсэн мэдээлэлдээ, “Төсвийн хатуу хэмнэлтийн бодлого явуулах хэдий ч бид халамж анхаарал шаардлагатай нийгмийн тэр хэсгээ огтхон ч орхиж болохгүй ээ.

Иргэд, эдийн засагчдын саналыг үндэслэн одоохондоо ажлын байрыг цөөлөхөөс илүүтэй ажлын байраа хадгалан харин цалин хөлсийг ганц жилдээ нэмэхгүй, тэвчиж ойлгож хандах нь эдийн засагтаа илүү өгөөжтэй гэсэн байр суурийг илэрхийлж байгааг бас бодолцохгүй өнгөрч болохгүй. Төр засаг нь бий болоод байгаа нөхцөл байдлыг зөв үнэлэн алдаатай бодлогоо хүлээн зөвшөөрье, засаж янзалъя, ард иргэд нь ч амьдрал ахуй хичнээн хүнд байгаа ч тэсэж тэвчиж болох хэсэгхэн цаг хугацаанд үүсээд байгаа нөхцөл байдалд ойлгож хандах сэтгэл, хүлээцийн тухай энд харьцуулан хэлэх гэсэн юм.” хэмээн хэлсэн. Өөрөөр хэлбэл хүнээ хөндөж гудамжинд гаргаснаас хэсэг хугацаанд цалингийн нэмэгдлээ тэвчиж, үндсэн цалинг олгох юм.  
Магадгүй энэ ч зөв шийдвэр байж болох. Төрийн албаныхны цалингийн нэмэгдлийг түр тэвчих нь хүндрэлтэй энэ үед хувийн хэвшлийнхнийг ч хөлдөө чирэхгүй, хүнд хэцүү энэ үед тэдэнд бас амьсгаа авах боломж олгох юм.

Ер нь Төрийн данхайсан бүтцийг цомхотголоор тэнцвэржүүлэх нь МАН-ынхны санаа байсан ч гэлээ Засгийн газар МАН-ынхны энэхүү санааг хэрэгжүүлэхээсээ илүүтэй төсөвт хүндрэлгүй, дээр ажилгүйчүүдийн тоог нэмэхгүй хаа хаанаа алдагдалгүй шийдвэрлэхээр гарц хайж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Иймээс ажлаа алдах вий хэмээн эмээж суугаа төрийн 10 мянга гаруй албан хаагч нарын санааг Засгийн газар зөв шийд гаргаж тун удахгүй амраах биз ээ
Г.Аянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хүн 2014-12-27 08:05:53
    Хамранд нь баас түрхсэн юм шиг гүзээтэй хурган дарга нарыг халах нь 100% зөв шүү
    180.149.78.20
    Мэдэгдсэн Хариулах
    • зочин 2014-12-27 10:00:16
      Тэр дарга нар цомхтголд орж яг харагдаач. Жирийн үг дуугүй ажлаа хийгээд явдаг нь хамгийн түрүүнд өртдөг юм
      122.201.21.66
      Мэдэгдсэн Хариулах
  • windows 2014-12-27 05:22:29
    Хөдөлмөрийн бүтээмж багатай, пээдгэр , хүн дарамталсан нөхдийг халах хэрэгтэй...
    180.235.187.203
    Мэдэгдсэн Хариулах
  • toriin albanii alban haagchdiin tsaling  2014-12-27 04:54:01
    Tsaling ni 15 hubiar has, ay.ndaa halagdah orgodloo ogood ehlene.
    46.13.48.210
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-26 16:11:37
    ajilaa hiij chaddagui ih zantai turiin avilgachin harhnuudaas hahad gemgui tedniig huviin hevshild 7 honog teshiig ni harah yumsan
    103.10.22.152
    Мэдэгдсэн Хариулах
  • ард 2014-12-26 12:35:36
    Сайд дэд сайд ТНБД нараа цомхтгож дийлэхгуй байж номхоноор нь албан хаагчдаа ...Ийм олон хун ажилгуй болохоор нийгэмд хоолойд тээглэсэн яс шиг улам хунд болох б...
    150.129.142.161
    Мэдэгдсэн Хариулах
  • аагий 2014-12-26 12:34:09
    2012 оны сонгуулиар аль ч намын мөрийн хөтөлбөрт орон тооны цомхотгол хийх, цалин тэтгэврийг багасгах тухай 1 ч үг байгаагүй.Чадахгүй бол огцорооч дээ
    112.72.11.114
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2014-12-26 11:00:13
    2012 оны сонгуулийн өмнөх өдрүүдийг санацгаа! аль ч намын мөрийн хөтөлбөрт орон тооны цомхотгол хийх, цалин тэтгэврийг багасгах тухай 1 үгч байхгүй байсан шүү...
    112.72.13.215
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-26 07:09:39
    Төрийн албан хаагчидаас дэд сайд,ТНБД,орлогч, дэдүүд, туслах зөвлөхүүд, хэлтэсүүдийн дарга нар, газаруудыг нэгтгэх, агентлагуудын орон тоо мэргэжилтэнүүд гэээд
    112.72.13.170
    Мэдэгдсэн Хариулах
  • 23 2014-12-26 06:46:29
    10.000 хүнийг ажлаас халснаар 10,000 айлд хэрүүл,10,000 айлын хүүхдийн талхны хэмжээ багсаж10,000 уур бухимдал нийгэмд бий болно. Бид үүнийг хүсээгүй
    202.131.231.250
    Мэдэгдсэн Хариулах
    • Дулмаа 2014-12-26 09:42:13
      23 ньЗөв санаа гаргаж байна.
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах
  • saraa 2014-12-26 05:07:19
    ug ni tsomhotgoj baisnaas tosviin zarim ursgal zardal, halamjiin zarim mongiig ni halah heregtei
    202.70.42.74
    Мэдэгдсэн Хариулах
  • Сайханбилэгт 2014-12-26 04:18:26
    Орон тоогоо цомхотгохгүй, цалин тэтгэвэрийг нэг жилдээ нэмэхгүй байх саналыг дэмжиж байна. Би тэтгэвэрийнх ч нэг жилдээ тэвчиж чадна.
    27.123.213.4
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2014-12-26 04:13:48
    Уг нь цомхотгох нь зөв , тэгээд тэдэнд тийм амархан санагдаад байдаг хувийн бизнесээ хийхийг нь харах л байсан юм.
    150.129.141.146
    Мэдэгдсэн Хариулах
    • 110 2014-12-26 04:23:57
      Ээ хөөрхий хувийн амбицдаа хөтлөгдсөн мал. Должин эмээгээс дор.хүнээ цомхотгохгүй, цалин хөлсөө нэмэхгүй, болох бүх зардлыг танах хэрэгтэй.
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах
  • nmmmmmmmmm 2014-12-26 03:31:18
    төрийн бүтэцийг цомхон болгох хэрэгтэй. юм шавж ч чаддаггүй маш удаан ойлгоцтой төрийн албан хаагч нар маш их байна. цомхотгох хэрэгтэй дэмжиж байна.
    119.40.97.96
    Мэдэгдсэн Хариулах
  • 11 2014-12-26 03:30:43
    халах л хэрэгтэй
    203.91.117.4
    Мэдэгдсэн Хариулах
    • Должин эмээ 2014-12-26 04:20:48
      Эмээ нь санал нийлэхгүй байна. Ажилтай л бол муу ч гэсэн амьраад болно. 10000 хүн ажилгүй болчихвол тийм амар гэж үү. Хүнээ бод
      27.123.213.4
      Мэдэгдсэн Хариулах