Монголчуудын нас баралтын гурав дахь том шалтгаан нь осол гэмтэл болжээ
Өнөөдөр Монгол Улсын хүн ам 2.9 саяд хүрч хүн амын өсөлт 2.2 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Төрөлт нэмэгдэж, нас баралт буурч байгаа хэдий ч хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг осол гэмтлээс шалтгаалсан өвчлөл, нас баралт сүүлийн жилүүдэд нэмэгдсээр байгааг албаныхан хэлж байна. Осол гэмтлийн шалтгаант нас баралт 1990 онд хүн амын нас баралтын 5 дахь шалтгаан болж байсан бол, 2000 оноос хойш гурав дах шалтгаан болж өсчээ.

Сүүлийн 10 жилийн статистик үзүүлэлтээс харвал халдварт бус өвчний 8.3 хувийг гэмтэл, осол гэмтлийн өвчлөл эзэлж 10000 хүн амд ногдох осол гэмтлийн өвчлөл жилээс жилд нэмэгдсээр байна. 10000 хүн амд ногдох осол гэмтлийн өвчлөл 2001 онд 286, 2005 онд 380, 2010 онд 470 байсан бол 2013 оны байдлаар 579 болж нэмэгдсэн байна.
2013 оны байдлаар 16192 нас баралтын тохиолдол бүртгэгдсний 2788 тохиолдол буюу 17.2 хувийг осол гэмтлийн шалтгаант нас баралт эзэлж байна.

Зөвхөн 2013 онд зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 579 тохиолдол бүртгэгдэж нийт ослын дийлэнхи буюу 20.7 хувийг эзэлж байна. Дэлхийн хүн амын нас баралтын 2030 оны төлөв тооцооллоор зам тээврийн осол өнөөгийн байдлаар есдүгээрт байгаа бол 2030 он гэхэд тавдугаарт орох магадлалтай байгааг гаргажээ.
Ялангуяа хүүхдийн түлэгдэл сүүлийн жилүүдэд нэмэгдэж 2013 онд нийт түлэгдлийн 63.9 хувийг 0-9 насны хүүхэд эзэлж байгаа бол түлэгдлийн улмаас нас баралтын 92 хувийг 5 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа нь анхаарал татсан асуудлын нэг болж байна.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Хашэрдэн 2017-09-10 05:47:01
    Good luck сонин содон мэдээлэл ихийг хүргээрэы
    103.9.88.210
    Мэдэгдсэн Хариулах
  • jolooch nart  2014-05-30 02:31:41
    Tumur huleg tehniktei haritsaj baigaa gedgee sain oilgoh heregtei sh dee hurdlah bolomjgui zam deer davhiad bie biendee zam tavij uguh soyol uneheer bur baihgui chichred l arhi uuj yumuu setgel sanaaani hymraltai shuud l mashin barihaaa bolih heregtei uu
    103.26.193.13
    Мэдэгдсэн Хариулах