Чингисийн талбайн мөсөн гулгуурыг Хоккейн холбооныхон хариуцан ажиллана
Чингисийн талбайн 2 дахь мөсөн гулгуурын талбай өнөөдөр ашиглалтад орох гэж байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүүхэд багачуудад зориулан энэ сарын 18-нд төв талбайд мөсөн гулгуурын талбайг ашиглалтад оруулсан билээ.

 Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Мобиком корпараци болон Соунд оф Монголиатай хамтран стандартын шаардлагад нийцсэн, биеийн спортоор хичээллэх, уралдаан тэмцээн зохион байгуулах боломжтой зориулалт бүхий мөсөн гулгуурын талбайг Чингисийн талбайн баруун урд хэсэгт засч эхэллээ. 

 Энэхүү мөсөн гулгуурын талбай нь 30х60 хэмжээтэй, эрэгтэй, эмэгтэй гэж тусдаа хоёр хувцас солих байртай, кофе шоп ажиллах бөгөөд маргаашнаас эхлэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. 

 Талбайн ашиглалтыг Монголын хоккейн холбоооны мэргэжлийн залуус хариуцаж ажиллах юм байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-12-29 05:43:00
    Үнэн шүү машин зам шиг эгнээ зураастай бол зүгэээр. Олигтойхон зохион байгуулж, тав тухыг бий болгож хийх нь зөв.
    112.72.13.38
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-12-29 03:07:02
    Энд бүгд нэг чиглэлд тойрч гулгадаг түүнийг чанга яригчаар хэлж хяналт тавьж баймаар харагдсан, хүүхэд гэмтэж болохоор юм билээ.Мөн гутал солих өрөөг томсгох.
    112.72.13.38
    Мэдэгдсэн Хариулах