Жүжигчин Б.Амарсайхан 2014 оны онцлох хүнээр тодорчээ
Монгол жүжигчдийнхээ магнайг хагалж анх удаа кино урлагийн оргил Холливудын кинонд  дүрээ мөнхөлсөн жүжигчин Б.Амарсайхан энэ оны онцлох хүнээр тодорчээ. Тэрбээр “Нэтфликс” компанийн санхүүжилтээр бүтээсэн Италийн нэрт аялагч Марко Пологийн тухай өгүүлэх “Марко Поло” олон ангит киноны Ариг бөхийн дүрийг чадварлаг бүтээсэн юм. Жүжигчин Б.Амарсайхан нь “Марка поло” киноны нээлтэд оролцож, Холливудын ододтой мөр зэрэгцэн улаан хивсний ёслолд оролцож монголчуудын авьяас билэг аль хэдийнэ дэлхийн тавцанд гарсныг зарлаж чадсан билээ. Тиймээс тэр энэ 2014 оны онцлох хүнээр тодорсон байна.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine