А.Энхтуул: Эрэгтэйчүүдийн Их мастер болох зорилго тависан
 Улаанбаатар хот дахь Сэлэнгэ нутгийнхны шинэ жилийн баяр “Сэлэнгийн мөнгөн үдэш” хөршийн сүлд модны наадам өнгөрсөн баасан гарагт UB паласын  концертын их танхимд боллоо. Уг цэнгүүнийг МЗХ-ны дэргэдэх Улаанбаатар хот дахь Сэлэнгэ аймгийн залуучуудын холбоо, аймгийн Сүхбаатар сумын Нутгийн зөвлөл хамтран зохион байгуулсан бөгөөд энэ үеэр их содон хүнтэй дайралдсан юм. Тэр бол Монголын эмэгтэй гурван их мастерын нэг А.Энхтуул байв. Түүнийг шатарчин гэхээс Сэлэнгэ нутгийнх гэдгийг бид мэдэхгүй билээ.
Ингээд уг цэнгүүний үеэр түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Шинэ жилийн баярын мэнд хүргэе, сайхан баярлаж байна уу?
-Сэлэнгэ аймгийнхаа шинэ жилийн баярт анх удаагаа оролцож байна. Би өмнөх жилүүдэд ОХУ-д амьдарч байсан. Гэхдээ  энэ жилийн 10 дугаар сард бүр мөсөн монголдоо нүүгээд ирсэн. Ирснээс  хойш шинэ жилийн баярт оролцооч гэсэн олон урилга ирсэн. Тэр дундаас Сэлэнгэ аймгийнхаа шинэ жилийн баярт онцгойлон оролцоё гэж сонгоод ирээд байна. Манай залуучууд соёлтой боловсон байна. Сайхан болж байна. Манай эмээ Сэлэнгийнх. Би эмээ дээрээ өссөн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн.

-2014 он таны хувьд ямар жил байв?
-Өнгөрч буй 2014 он маань үр өгөөжтэй сайхан жил байлаа. Энэ ондоо би Олон Улсын шатрын их мастер цол авсан. Энэ цолыг Дэлхийн шатрын холбооноос өгдөг хамгийн том цол. Сумогоор яривал Ёкозуна, бөхөөр яривал Дархан аварга. Дээрээс нь Өмнөд америкт болсон эрэгтэйчүүдийн олон улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Мастер класс буюу  мэргэжлийн түвшинд тоглоод шагналт тавдугаар байрт орсон. Үүнийг би эмэгтэй хүнийхээ хувьд өндөр амжилт гэж үзэж байгаа.

-Ирэх ондоо ямар ажил хийхээр төлөвлөөд байна  вэ?
-Ирэх жил эрэгтэйчүүдийн цолыг эмэгтэй хүн авч болдог гэдгийг нотлохыг хүсэж байна. Эмэгтэйчүүдийн Их мастер цол хүртсэн бол одоо Эрэгтэйчүүдийн Их мастер болох зорилго тавиад явж байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2014-12-30 02:33:49
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.69
    Мэдэгдсэн Хариулах