Өнгөрсөн ням гаригийн өглөө Индонезийн Сурабая хотоос Сингапурыг зорьсон “Air asia” компанийн “Airbus A320-200” онгоц сураггүй болоод байгаа билээ. Онгоцны ахмад орон нутгийн цагаар 06:12 минутад шуурганы улмаас нислэгийн чиглэлээ өөрчлөх хүсэлт тавьснаас хоёр секундын дараа холбоо тасарчээ. Индонезийн албаныхан “Airbus A320-200” онгоцыг 07:55 минутад албан ёсоор сураггүй болсон хэмээн зарласан юм.
“QZ8501” нислэгт 162 хүн зорчиж явсан бөгөөд үүнд бага насны 17 хүүхэд байсан гэж Индонезийн талаас мэдээлсэн. Тэгвэл уг онгоцыг эрэн хайх ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж байгаа бөгөөд хайлтын хүрээг тэлсэн байна. Индонези улсын тэргүүлсэн эрлийн ажиллагаанд АНУ Малайз, Сингапур, Австрали, Франц улсууд нэгдээд байгаа бөгөөд Өмнөд Солонгос, Хятад улсууд туслах хүсэлтээ ирүүлжээ. Ява тэнгисийн зүүн хэсэгт олон улсын 30 гаруй хөлөг, нисэх, онгоцнууд эрэл, хайгуул хийж байна гэж BBC агентлаг мэдээлжээ.

Б.Сансартуяа
Olloo.mn
Olloo.mn