Шийдлийн Засгийн газарт шийдвэртэй алхам хэрэгтэй байна
Монголчууд бид ирж буй 2015 оныг “Шийдлийн” хэмээх тодотголтой Засгийн газраас эдийн засгийн хямралын эсрэг  “шийдвэртэй ” алхам хийхийг хүлээж найдсан хүлээлттэй угтаж байна.Хямрал өдөр ирэх тусам Монголчуудын амьдралд, тэр дундаа жирийн Монгол иргэдийн туйлын хүндээр нөлөөлж эхэллээ. Хөгшид нь тэтгэвэрийн зээлд, жаахан чадалтайхан хэсэг нь орон сууцны зээлд дарагдсан бидний хэдэн монголчууд ирж буй хямралтай жилүүдэд хэрхэн амьдрах хувь заяа  нь засгийн газрын гарт байна.

Чухамхүү энэ хүлээлт, итгэлийг Засгийн газар биелүүлж, итгэлд дааж чадах уу? гэдэг нэг л асуудал иргэдийн санааг зовооно. Гэвч  нөгөө “Шийдлийн ” хэмээх засгийн газар маань Эдийн засгийн хямралыг “дарах” алхам  бус, “давруулах” алхамууд эхнээсээ хийж эхэлсэн нь иргэдийнхээ итгэлийг хөсөрдүүлэх вий дээ гэж санаа зовниход хүрлээ.

Хэрэв эрх баригчид байна Макро эдийн засгийн бодлого явуулж байгаа бол улсын ДНБ ийг зарлагын талаас нь авч үзвэл ДНБ нь засгийн  газрын хэрэглээ буюу товчихондоо улсын төсөв, хөрөнгө оруулалтхувийн хэрэглээ буюу  өрхүүдийн нийт хэрэглээний зардал болон гадаад худалдааны ашгийн (алдагдал) нийлбэрээр тодорхойлогддоггэдгийг мэднэ гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, бидний санааг зовоогоод байгаа “эдийн засгийн хямрал” бол эдгээр 4 үндсэн үзүүлэлтийн дүн буурснаас эдийн засагт болж буй  үзэгдэл гэж товчихноор тайлбарлаж болно.Гэвч шинэ засгийн газрын эхнээсээ хийж эхлээд байгаа алхамуудыг дүгнээд “хатуухан” хэлэхэд , эдийн засгийн онолын мэдлэггүй хүмүүс удирдаж байгаа юм уу гэлтэй эсрэг,тэсрэг бодлого явуулаад ирэх нь тэр.Ингээд “Шийдлийн ” засгийн газрыг шийдвэртэй алхам хийж чадаж байгаа эсэхийг дээрх үзүүлэлт тус бүрээр авч үзье.
 
Улсын төсөв

Онолын үүднээс авч үзвэл улсын төсөв гэдэг бол төр өөрийн үндсэн үүргээ биелүүлэхийн тулд өөрийн мэдэлд төвлөрүүлж байгаа  тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгийн сан юм. Өөрөөр хэлбэл төрийн эдийн засаг, нийгмийн хүрээнд явуулж байгаа бодлого нь төсвөөр дамжин илэрдэг гэж хэлэхэд болно.
Монголын эдийн засагт төсвийн эзлэх байр суурь бол маш их. Энэ бол төрийн эдийн засагт оролцох оролцооны шууд илрэл юм.Уг нь зах зээлийн эдийн засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлье гэвэл төсвийн ДНБ –д эзлэх байр суурийг аль болох бага түвшинд байлгахыг зорих ёстой. Харамсалтай МУ –ын хувьд байдал тун эсрэгээрээ бөгөөд төр өөрөө маш том худалдан авагч, нэг ёсондоо бүхнийг чадагч шидтэний үүрэг гүйцэтгээд удаж байна. Үүнийг дагаад төрөөс ажил үйлчилгээ авахын тулд хээл хахууль, хуурмаг байдал тэр хирээрээ өсөж байна.

Одоогийн засгийн газрын төсвийн талаар баримтлах бодлого нь хөнжлийнхөө хирээр хөлөө жийх буюу хэмнэлтийн төсөв. Гэвч тэд худлаа ярьж сураагүй биш зөвхөн ард түмний тархийг л угаасан хэрэг. Үүний нэг илрэл бол 100 ямаанд 60 ухна гэгчгээр МАНАН ийн амлалтыг биелүүлэх олон дэд сайдын суудал. Саяхан нэг бяцхан тооцо хийж үзтэл сайд гэсэн нэр зүүсэн бүх хүнийг хүн амын тоонд харьцуулж үзтэл 100 мянга хүн ам тутамд нэг сайд оногдож байна. Ингэхээр  бид дээрээ ямар олон даргатай вэ? Гэдгийг төсөөлж байгаа биз дээ. Олон сайд дарга нартай байхын хирээр улс хөгждөг байсан бол Монгол улс хөгжлийн дээд түвшинд хүрэхээр цаг аль хэдийнээ ирсэн. Төр томросноор бус, том бодлого явуулснаар илүү улс орныхоо хөгжилд илүү хувь нэмэртэй гэдгийг сануулах юун. Түүнчлэн, төрд ажиллаж байсан хүн ажлаас халагдвал доод тал нь 6 сар дээд тал нь 2,3 жилийн цалинтай тэмцэх хэмжээний нөхөн олговор авдаг, жирийн аж ахуй нэгжид ажиллаж байгаад халагдвал хуулийн дагуу Олон сайд дарга нийгмийн даатгалын сангаас 3 сар хүртэлх цалингийнхаа 70 хүрэхгүй хувийг нөхөн олговор авдаг буруу тогтолцоо Монгол улсын төсөвт хүндрэл учруулаад ихээхэн удаж байна. Өөрөөр хэлбэл, адилхан татвар төлж байгаа мөртлөө хувийн байгууллагад ажилласан хүнийг ялгаварлан 2 нүүр гаргадгаа төр болих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, Засгийн газар эдийн засаг хүндэрч байна, бүгдээрээ хэмнэцгээе гэдэг боловч энэ мэтийн төсөвт улам дарамт учруулсан маш их зардлыг танахгүй л байна. Тэдний хувьд тансаглалын зардлаа хассанаас ядарсан иргэдийн амьдралын нэмэр болж хүүхдийн мөнгө, халамжийг хасах нь төсвийг хэмнэх  хамгийн зөв арга гэж боддог нь үнэхээр гайхалтай бас харамсалтай.

Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төсөв нь хямралыг дагаад унаж байгаа иргэдийн худалдан авах чадварыг дэмжихийн тулд  ард түмнийхээ авдаг жаахан хүүхдийн мөнгө, халамжийн хэдэн төгрөгөө хасах нь маш буруу бөгөөд харин ч эсрэгээрээ түүнийг нэмэгдүүлэх талаар бодлого авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Валютын ханшны өсөлтөөс шууд хамааралтай импортын барааны үнийн өсөлт  , иргэдийн цалин тэтгэврийн өсөлт нь хоорондоо нийцэхгүй байгааг бид бэлхнээ мэднэ.

Дээрх   бүгдээс дүгнэн хэлэхэд, улсын төсөв хямралын эсрэг бус зөвхөн Улс төрийн сандал суудлынхаа амлалтыг санхүүжүүлдэг, үр ашиггүй зарцуулагддаг нь бэлхнээ харагдаж байна.
 
Монгол улсад мөнгө хэрэгтэй – Хөрөнгө оруулалтыг дэмжих

Хөрөнгө оруулалт бол улс орны эдийн засаг цаашаа хэрхэн явах вэ? Гэдгийг шийддэг, нэгэн ёсны шинэ цус сэлбэж байдаг, маш чухал үзүүлэлт. Гадаад болон дотоодын хөрөнгө оруулалт бол   валютын нөөцийг өсөн нэмэгдүүдэх, шинээр ажлын байрыг нэмэгдүүлэх цаашлаад улс орны төсөвт ирээдүйд төлөгдөж орж ирэх татварын орлогын гол эх үүсвэр. Өөрөөр хэлбэл аливаа улс орны эдийн засаг цаашид өргөжин тэдлэх эсэх нь хөрөнгө оруулалтаас шууд хамааралтай.

Гэтэл Монгол Улсын Засгийн газар энэ чиглэлд ямар дорвитой алхам хийв. Яг үнэнийг хэлхэд юу ч хийж чадаагүй. Дэлхий тэр чигээрээ биднийг харж, Монголчуудад итгэж хөрөнгө оруулах эрсдэлтэй алхамд тооцогдож, яах гэж Монголын Самурай бондыг худалдаж авав даа гэж толгой руу гаа шаах шахам харамсаж байгаа хичнээн иргэн, аж ахуй нэгж, хөрөнгө оруулалтын сангууд байгааг бид үл тоолж чадна. Дээр нь гэрээ хийж чаддаггүй, улс орныхоо эрх ашгийг үл хүндэтгэдэг хэдэн эрх баригчидаас  болон Оюу толгой биднийг худалч болж харагдуулж байна. Ийм нөхцөлд Монголулс хэрхэн урагшаа алхах вэ?.

Шийдлийн хэмээх засгийн газар анх байгуулагдаж эхлэх цагаасаа л Монгол Улсын өрийн хэмжээг гайхан биширч, өрийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байхаар тохиролцсон.Шинэчлэлийн Засгийн газар эдийн засаг дажгүй байхад босгосон 1,5 их наядаа үр дүнтэй зарцуулсан эсэх нь тодорхой бус байхад тэдний айдаг нь арга ч үгүй биз. Гэтэл өрийн дарамтанд орсон Монгол улсад өөр сонголт бараг л байхгүй гэж хэлэхэд болно.

Иймд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын орчингоо бий болгохын зэрэгцээ, хамгийн түрүүнд дараахь алхамуудыг хийх нь зүйтэй мэт санагдана.
Нэгдүгээрт, МАНАН  тохиролцоогоо эргэн харж ухаалаг өрийн тавьж, хямралаас гаргах зөв шийдэлд зарцуулахаас өөр сонголт байхгүй. Нэгэн иргэн 1000 төгрөгийн өрөнд орсон бол  түүнээс гарахын тулд 5000 төгрөгийн урт хугацаат зээл өөр хэн нэгнээс авч, түүнийг илүү ашигтай зүйлд хөрөнгө оруулах замаар өрнөөс гарахаас өөр сонголт байхгүй. Хэрэв иргэн Б нэмж авсан зээлээ тансаглалд, эсвэл буруу зүйлд хөрөнгө оруулалт хийвэл тэрээр өөрийгөө дампуурсанд бүрэн тооцож болох юм.

Нэг талаас өрийг нэмэгдүүлэх ньурт хугацаанд эдийн засагт ихээхэн хэмжээний дарамтыг бий болгох сөрөг талтай ч, богино хугацаанд эдийн засагт шинэ цусны эргэлтийг бий болгож  ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, валютын ханшийг тогтвортой барихад ихээхэн ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл Төр эдийн засаг дахь зохицуулалтын үүргээ гүйцэтгэхийн тулд хэзээ, хэн, хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ? гэж хүлээлгүйгээр төсвөөр дамжуулан дотоодын аж ахуй нэгжүүдийг хийх ажлаар хангах явдал юм. Аж ахуй нэгж ажилтай байна гэдэг бол тэнд ажлын байр, иргэдэд орлого, улсад татварын орлого бий болж, цаашид эдийн засгийн тогтолцооны эрүүл байдлыг хангахад ихээхэн ач холбогдолтой юм. Хэрэв яг өнөөгийн байдлаар баримтлаж байгаа УИХ, ЗГ- ын баримтлаж байгаа бодлогоор эдийн засгийн улам хумих бодлого явуулж байгаа нь илүү хүнд хэлбэрийн хямрал руу биднийг хөтлөж болох юм.
Хоёрдугаарт, Өнөөгийн хууль эрх зүйн орчин, эдийн засгийн байдлыг ажигласан хир баргийн хөрөнгө оруулагч  одоогийн нөхцөл байдалд Монголд хөрөнгө оруулалт хийхгүй нь ээ гэдэгтэй Засгийн газар эвлэрэх ёстой. Иймээс бид хөрөнгө оруулалтын таатай орчныг маш түргэн хугацаанд бий болгох хэрэгтэй гэдгийг бусдаар хэлүүлэх юун.
Иргэдийн худалдан авах чадварыг хангах

Энэ үзүүлэлт бол эдийн засгийн хамгийн чухал үзүүлэлт юм. Аливаа улсын засгийн газрын нэн тэргүүний зорилт бол  ажилгүйдлийг хамгийн бага түвшинд байлгаж иргэдийн худалдан авах чадварыг хангах явдал байддаг. Ингэснээр иргэд эдийн засгийн  харилцаанд орж, худалдан авах чадвараар баталгаасан бодит эрэлтийг эдийн засагт бий болгож , улмаар эдийн засаг товчхондоо өртгийн сүлжээг бий болгох ёстой. Үүний нэг тод жишээ бол 2008-2009  онд  тохиолдсон Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр БНХАУ –ын явуулсан бодлогоос харж болно. Хятадын Засгийн газар эдийн засагт ажлын байрыг бий болгох  зорилгоор шинээр хот бариж байгуулах маягаар аж ахуй нэгжүүддээ хөрөнгө оруулалт хийж эхэлсэн. Үүний үр нөлөөгөөр маш олон иргэд болон аж ахуй нэгжид  орлого олох боломжийг бий болгосны үр дүнд БНХАУ тухайн үедээ хямралд хамгийн бага  өртөгдсөн улс болж байсан.

Тэгвэл өнөөдөр манай засгийн газрын  авч хэрэгжүүлж байгаа бодлого эсрэгээрээ иргэдийн худалдан авах чадварыг бууруулах чиглэлд явж байгаа нь харамсалтай. Өнөөдөр төсвийн байгууллагын маш олон албан хаагчдыг цомхотгох, тэтгэмжийг нь багасгах, тун удахгүй  нийгмийн зарим төрлийн халамжийн журамд өөрчлөлт оруулах гэх мэт иргэдийн бодит орлогод сөргөөр нөлөөлөх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Манай эрх баригчид эдийн засаг хямрахаар аж ахуй нэгжтэй төрийг адилтган үзэж, албан хаагчидаа цөөлөх ёстой, төсвийн зардлыг бууруулах ёстой гэсэн нэг л хэв маягийн “ядуу” гэж хэлж болохоор бодлого баримтладаг болчихож. Өөрөөр хэлбэл, төр өөрийн гүйцэтгэх хамгийн гол үүрэг болох зохицуулалтын үүргээ мэдэхгүй байна гэсэн үг юм. Төрийн явуулах бодлого болон микро эдийн засгийн нэгж болох аж ахуй нэгжийн явуулах бодлого нөгөө бидний хэлж заншссанаар тэмээ, ямаа хоёр шүү дээ гэдгийг эрх баригчид мэдтүгэй.

Эцсийн эцэст аж ахуй нэгж бол ашгийн төлөө сегмент бөгөөд үнэхээр хямралыг даван туулах аргагүй болон эцсийн шатанд тэдний хийдэг алхам бол ажилтнаа халах. Гэтэл Монгол төрийн хувьд хямралын сургаар явуулдаг хийдэг заншсан нэг үзэгдэл  бол төрийн албан хаагчдыг халах явдал болоод байна. Өөрөөр хэлбэл, манай эрх баригчид эдийн засгийн хямралгүй үед ажлаа мэддэггүй учираас хэрэггүй олон хүнийг төрийн албанд ажилд авдаг. Хямрал болохоор илүү орон тоогоо хасаж, яг байх ёстой орон тооны албан хаагчидтайгаа ажилладаг гээд хэлчихэд болно.

Манай улс бол маш жижиг эдийн засагтай орон. Хямралын үед энэ жижиг эдийн засгийн хир жижиг болтол нь хумих гэж байгааг огт ойлгохгүй байна. Нэгэн аймгийн хэмжээний эдийн засагтай болтол нь хумиж, багасгаж болох л юм. Гэхдээ иймэрхүү алдаатай бодлогын уршгийг эрх баригчид биш жирийн иргэн бид үүрэх нь мэдээжийн асуудал. Иймд эрх баригчид тан нар минь 3 мянган ажилтантай компаний удирдлагууд шиг, 30 мянган хүнтэй аймгийн удирдлагууд шиг сэтгэхээ больж, 3 сая ам бүлтэй улс орон удирдаж буй гэдгээ ухаарч илүү ухаантай бодлого явуулмаар санагдах юм.

Эдийн засгийн хямралын энэхүү цаг үед иргэдийн худалдан авах чадварыг сайжруулахын тулд Засгийн газрын зүгээс дараахь алхамуудыг хийж хэрэгжүүлбэл зүйтэй мэт санагдана.

Нэгдүгээрт, Улс орны хэмжээнд жирийн ажилчин, албан хаагчдыг үй олноор нь халж байгаа явдлыг таслан зогсоох шаардлагатай байна. Нэг талаас харахад, нэг хүн ажилгүй болно гэдэг бод цаана нь байгаа бүхэл бүтэн нэгэн гэр бүлийн амьдралын баталгаа үгүй болж байна гэсэн үг. Үүнийг дагаад нөгөө л архидалт, ажилгүйдэл, гээд сөрөг үзэгдлүүд өсөж эрүүл бус нийгмэм рүү хөтлөх аюултай юм.  Нөгөө талаас, иргэн хүн бол аж ахуй нэгжтэй адилаар улсдаа татвар төлж улс орныхоо эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байдаг эдийн засгийн субъект гэдгийг бүү мартагтун. Өнөөдөр төсвийн орлого бүрдэхгүй байна, тасалдаж байна гэх мэт зүйлийг их ярьж байгаа мөртлөө, татвар төлдөг субъектээ хэрхэн дэмжих талаар нэг ч бодлого боловсруулахгүй байгаа нь туйлын буруу зүйл юм.

Хоёрдугаарт, Монгол улс бол татварын дарамт туйлын өндөр орон. Нийгмийн даатгал, Аж ахуй нэгжийн орлогын албан татвараас эхлээд аж ахуй нэгжийн төлдөг маш олон төлбөр хураамж ядаж байхад яр гэгчээр арай ядан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгжид ихээхэн хүндрэл учруулж байна. Төрийн зүгээс хямралыг даван туулахад чиглэсэн бодлогыг аж ахуй нэгжүүд рүү чиглүүлж явуулахгүй бол Монгол хүнийг ажлын байраар хангадаг аж ахуй нэгж тун цөөн үлдэж болзошгүй болоод байна. Үүнд  жишээ нь шинээр ажлын байр бий болгохыг дэмжихэд чиглэсэн татварын бага хэмжээний хөнгөлөлт урамшуулал, хойшлуулалт гээд олон төрлийн бодлого байж болно.  Ингэснээр нэг сумаар 3 туулай буудчих боломж байна. Нэгдүгээрт, төр ажилтай иргэнээ хадгалж үлдэнэ,хоёрдугаарт, энэхүү иргэн нь татвар төлнө, гуравдугаарт, татвар төлдөг аж ахуй нэгжтэй байна.
 
Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих нь - Гадаад худалдааны алдагдлыг бууруулах

Манай эрх баригчдын хамгийн сайн хийж чаддаг нэг зүйл бол ард түмнийхээ тархийг угааж, гоё нэртэй, гоё үгтэй, мөрөөдлийн лоозонгуудыг боловсруулж цаасан дээр буулгаж баримт бичиг, бодлого гэж нэрлэх явдал гэмээр. Нэгэн ерөнхийлөгчийн үед Мянганы хөгжлийн зорилт хэмээх лут нэртэй, бодлогын бичиг баримт боловсруулсан. Тухайн үедээ ядарсан иргэдэд жаахан ч гэсэн гэрэл гэгээ өгсөн үнэхээр л ийм болчихвол Монгол улс болоод явлаа шүү гэж итгэлийн бамбар асааж байсан мөрөөдлүүдийн нэг нь харин зорилго биш байжээ гэдгийг одоо Монголчууд мэдэрч сууна.

Мөрөөдөл гэж юу вэ? Зорилго гэж юу вэ? гэсэн энгийн асуултаас Монгол орны минь хувь заяа шалтгаалах мэт. Энэ асуултанд хариулах гэж оролдож үзвэл: Мөрөөдөл бол жаахан биелэх боломжгүй зүйлийг хамгийн гоёор нэршсэн үг бөгөөд бидний хэлж заншссанаар бол лоозон.. Өөрөөр хэлбэл ямар ч биелэх боломжгүй хий хоосон зүйл юм. Эсрэгээрээ зорилго бол илүү бодитой, ирээдүйд биелж болохуйц зүйлийг хэлдэг.

Тэгвэл, зах зээлийн нийгмийн замаар 25 жил шахам туучиж яваа Монголчууд бид  Засгийн газрын боловсруулсан илүү олон мөрөөдлийг тэвчээртэй сонссоор л ирсэн. Үүний тод жишээ бол дээрх баримт бичигдсэн нэгэн мөрөөдөл болох Монгол улс үйлдвэрлэгч орон болно гэсэн мөрөөдөл. Засгийн газар энэ тал дээр дорвитой нэг алхам ч хийсэнгүй. Бид бүх хэрэгцээт бүтээгдэхүүнийг  харь орноос, тэр дундаа БНХАУ –аас импортлон хэрэглэдэг.

Монгол улсын эдийн засгийг маш товчхоноор дараахь байдлаар тайлбарлаж болно. Монгол улс 4 иргэнтэй гэж бодъё. Тэдний нэрийг иргэн Б, иргэн Ө, иргэн А болон иргэн Х гэдэг. Иргэн Б нь БНХАУ –ын Эрээн хотоос үнэ хямд, чанар муутай бүтээгдэхүүн импортлон оруулж ирж төсвийн байгууллагад ажилладаг иргэн  Ө, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн А болон тэтгэвэрээр амьдардаг иргэн Х нарт өндөр үнэтэй худалдан борлуулж амьдардаг. БНХАУ – ын Эрээн хотын зүгээс иргэн Б д манай барааг сайнавч байгаад талархаж, тухайн улс руу ямар ч визгүй зорчих эрхийг хугацаагүйгээр олгосон байна. Гэвч саяхан ОХУ нь энэхүү бизнэсийг маш сайн ойлгож өөрийн бүтээгдэхүүнийг хурдан борлуулахын тулд Монгол улсын засгийн газартай хэлэлцээр хийж 4 иргэнд  визгүй зорчиж болно гэсэн зөвшөөрлийг өгчээ. Үүний үр дүнд илүү чанартай барааг эрж хайдаг иргэн А нь ОХУ –аас илүү чанар сайтай, илүү өндөр үнэтэй барааг импортлож оруулж ирэх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Дээрх жижиг зохиомжоос дүгнэхэд , бид урьд өмнө нь БНХАУ –ын найдвартай худалдан авагч түнш байсан бол, удахгүй Орос ах нарын хайртай дүү нар болох бололцоо бидэнд бүрэн хангагдсан гэж хэлж болно.

Монгол улс хэдий болтол ингэж явах нь одоогоор тодорхой бус байна. 2014 оныг талийгаач засгийн газраас үйлдвэржилтийг дэмжих жил болгон зарласан боловч, бас л хоосон лоозонгийн түүхээр дууслаа. Эрх баригчид хямрал болж байна гээд одоо сандраад гүйлдээд байгааг маш их гайхаж байна. Тэртээ тэргүй Монгол улсын эдийн засаг бол Хямралын эдийн засаг юм. Учир нь БНХАУ хилээ хаахад Монголчууд бид жаахан алт, нүүрс, зэсийг тарьсан хүнсний ногоотой хольж идэж, байгалийн өвсөөр нүцгэн биеэ халхалж, овоохойд амьдрахаас  өөр ямар ч аргагүй байдалд хүрнэ. Иймд Монгол улс, улс шиг улс болъё гэвэл эрх баригчид биднийг үйлдвэрлэгч болох чиглэлд л дагуулж явах шаардлагатай юм.

Үйлдвэрлэгч орон болоход дараахь чухал алхамыг юуны түрүүнд хийх шаардлагатай байна.

Үүнд , Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг маш богино хугацаанд санхүүжүүлэх нь хамгийн зөв гарц юм. Шийдлийн засгийн газар хамгийн түрүүнд дээрх үйлдвэрлэлийг Өнөөдөр Монголд үндсэний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хамгийн саад, тодгор болж байгаа нэг нэг зүйл бол хөрөнгө оруулалтын орчин. Хөрөнгийн зах зээлийн  дөнгөж хөгжиж эхлэж байгаа манай эдийн засагт, банкны зээл бол бараг л цорын ганц санхүүжилтийн эх үүсвэр юм. Мэдээж хамгийн өндөр өртөгтэй санхүүжилтийн хэлбэр. Ийм өндөр санхүүжилтийн эхүүсвэрээр хэд дахин нугалж, ашиг олдог архи,согтууруулах ундааны зүйл л үйлдвэрлэхгүй  бол ямар ч төслийг санхүүжүүлээд явах нь бараг л амиа хорлосон зүйл болоод байна.

УИХ аас хэдхэн жилийн өмнө нь нэг их гоё нэртэй банк байгуулсан бөгөөд нэр нь Хөгжлийн банк. Нэрнээсээ эхлээд, үйл ажиллагааных нь зорилго нь хүртэл эдийн засагчдад их таалагдаж байлаа. Яг ийм төрлийн банкууд эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа орнуудад байдаг бөгөөд тэдгээр нь жинхэнэ утгаараа ажиллаж чадсанаар үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш үр дүнтэй ажиллаж чаддаг байна. Гэвч бас л хоосон лоозон болж, хөгжлийн банк бус, хөнжлийн банк боллоо. Учир юу вэ? гэвэл энэ банкинд 1,5 их наяд мэтийн урт хугацаатай, хүү багатай санхүүжилтийн эх үүсвэрүүдийг төвлөрүүлж хэрэгцээтэй газар нь олгох ёстой боловч, засгийн эрх барьдаг хүмүүсийн найз нөхдийхөө бизнэсийг санхүүжүүлдэг банк болоод хувирчлаа.

Гэтэл, 888 төсөл буюу нөгөө импортыг орлож, ажлын байр шинээр бий болгох, валютын нөөцийг нэмэгдүүлэх төслүүдийн дийлэнх нь  арилжааны банкны ширээн дээр санхүүжилтээ хүлээгээд хэвтэж байгаа бөгөөд, эдгээр төслүүд хэрхэн санхүүжигдэх нь чөтгөр бүү мэд боллоо.

Эдийн засагч: Т.Мөнхтөр
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2015-03-30 07:50:23
    chi bid 2iin niitlelch gj dee demii ymaar bitgii oroldoj baigaach
    202.131.247.226
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2015-01-10 03:56:58
    ШИЙДЛИЙН ЗАСГИЙН ГАЗАР АРД ТҮМЭНТЭЙГЭЭ ПАЙТАХААР ШИЙДЭЭ. ОДДО АРД ТҮМЭН МӨДХӨН БОСЛОГО ХӨДӨЛГӨӨН ГАРГАНА ДАА. ЭХНИЙХ НЬ ӨЧИГДӨР ЭМЧ БАГШ, СОЁЛЫНХОНЫ ЖАГСААЛ БАЙ...
    103.11.194.218
    Мэдэгдсэн Хариулах
  • BI Mongol hun 2014-12-31 01:12:11
    Яамны төсвийг атгадаг төрийн нарийн бичгийн дарга нарыг одоо болтол томилж чадахгүй байгаа нь мөнгөний сонирхолтой байгааг харуулж байна. Шударга, зөв байлда
    202.131.242.238
    Мэдэгдсэн Хариулах
  • ergelzee  2014-12-30 07:37:30
    sanaagaag guitseh geed jhn aldaatai bichjee...gehdee Shiidliin zasgiin gazraas gargaj bgaa aldaanuudyg yag l bichij bna ...amjilt .. aldaagui bichihyg bod
    202.131.242.238
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2014-12-30 06:46:21
    мал аж ахуй, түүний түүхий эд дээр суурилсан болон уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч үндэсний компаниудаа эхний ээлжинд дэмжиж байж эдийн засаг босно ...
    103.229.120.15
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-12-30 06:10:40
    hol ochij hutsaach helgui dada chini.
    180.235.187.234
    Мэдэгдсэн Хариулах
    • zulaa 2014-12-30 06:38:11
      oigoh ch chadvarguin bj chi odoo yu be
      203.91.117.4
      Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2014-12-30 05:38:20
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.185.69
    Мэдэгдсэн Хариулах