Ам.долларын ханш зарим валют арилжааны төвд 1830 төгрөгтэй тэнцсэн байна. Тодруулбал Уран уургач валют арилжааны төвд ам.долларын авах ханш 1825 байгаа бол зарах ханш 1830 төгрөг болсон байна. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөө гарган энэ хүрээнд валютын ханшийг тогтворжуулах чиглэлээр үүрэг өгсөн. Гэвч ам.долларын ханш эрчимтэй өссөөр 1830 төгрөгтэй тэнцлээ. Энэ янзаараа цаашид хэд ч хүрч болзошгүй байна.
Валютын ханш ийнхүү огцом өсөж байхад хяналт тавьж, тогтворжуулах учиртай Монголбанкныхан таг дуугүй суусаар л. Өнгөрсөн зунаас эхлэлтэй ам.долларын ханшийн өсөлтийг тогтворжуулах чиглэлээр төвбанкнаас үнэндээ ямар нэгэн арга хэмжээ аваагүй гэхэд болно. Долоо хоног бүрийн мягмар, пүрэв гарагт зохион байгуулдаг гадаад валютын дуудлага худалдаанаас өөр зүйл хийхгүй байгаад иргэд болоод эдийн засагчид шүүмжлэлтэй хандаж байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн