Эболагаар нас барагсдын тоо 7879 хүрлээ
“Эбола” вирусээр үүсгэгдсэн өвчнөөр нас барсан хүний тоо 7879 болж, 20129 хүн халдвар авсан тухай өчигдөр нийтлэгдсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэлд дурджээ.

ДЭМБ-ын мэдээлснээр, Либерид 7977 хүн халдвар авснаас 3413 нь нас барсан байна. Сьерра-Леонд нас барагсдын тоо арай бага буюу 2758 байгаа боловч халдварын тохиолдол илүү олон буюу 9446 тохиолдол бүртгэгджээ. Энэ хоёр улстай харьцуулахад Гвинейд нас барсан болон халдварын тохиолдол харьцангуй цөөн байгаа бөгөөд 2706 хүн халдвар авч, 1708 хүн нас баржээ.

Баруун Африкийн дээрх гурван оронд 12 дугаар сарын 29-нөөс хойш "Эбола" вирусийн халдвараар нас барагсдын тоо 37, халдвар авагсдын тоо 48-аар нэмэгдсэн байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.