Шанхайчууд шинэ оныг гашуудлаар угтав
Шинэ он гарахын өмнөх нь буюу 12 дугаар сарын 31-ны шөнө 23.30 цагийн орчимд Шанхайн Вайтань дүүргийн Чэнь И талбайд цугласан иргэдийн дээрээс хэн нэгэн долларын мөнгөн дэвсгэрт цацаж эхэлсэн байна. Иргэд мөнгөн дэвсгэртийг авахаар улайран дайрч үүнээс болоод бусдын хөл, үймээнд дарагдаж 36 хүн амиа алдан, 47 хүн гэмтэж бэртээд байгаа юм.

Чэнь И талбай хотын оршин суугчид төдийгүй жуулчдын хамгийн ихээр ирдэг газруудын нэг аж. Жил бүр хотын хэдэн зуун мянган иргэд шинэ жилийн үдэш энд цугладаг. Харин энэ жил талбайн ойролцоох барилгаас долларын дэвсгэрт цацснаас болж иргэд амь насаараа хохироод байна.

Цагдаагийн байгууллага цацсан долларын дэвсгэртийг хуурамч болохыг тогтоосон. Тодруулбал энэ нь долларын мөнгөн дэвсгэрт шиг хэвлэсэн урамшууллын тасалбар байсан бөгөөд талбайгаас холгүй байрлах М18 цэнгээний газраар хөнгөлөлттэй үйлчлүүлэх тасалбар байжээ.

Одоогийн байдлаар Шанхай хотын эмнэлэгт гэмтэж бэртсэн хүнд 40 гаруй хүнд түргэн тусламж үзүүлж байгаа юм. Тэдгээр нь 16-аас 36 насны 28 эмэгтэй, 20 орчим насны 12 залуу байна. Мөн хэргийг мөрдөн шалгах тусгай ажлын хэсэг гаргасан тухай орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа аж.

БНХАУ-ын дарга Си Зиньпин тус хэргийг үйлдсэн хүнийг олох, зохих арга хэмжээг авахыг Шанхай эрх баригчдад үүрэг болгожээ. Мөн тэрээр “Энэхүү харамсалтай хэрэг явдлаас бид сургамж авах хэрэгтэй. Хятадын цагаан сар зэрэг олон арга хэмжээний үеэр орон нутгийн эрх баригчид ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүний зорилт болгох хэрэгтэй” гэж хэлсэн байна.

Шанхайчууд амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн хэрэг болсон газар цэцэг өргөн, зул асаажээ.
 
Ами
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Эргүү 2015-01-03 16:29:55
    Шунал үхэл
    112.72.13.187
    Мэдэгдсэн Хариулах
  • GGGG 2015-01-02 11:26:54
    Haramsaltai um. Gehdee Follor bish gedegiig meddeggvi um uu haashaa um
    202.180.220.70
    Мэдэгдсэн Хариулах
  • niho 2015-01-02 05:15:07
    ha ha.. muusain hujaa nar.horogdoh estoi blood l horogdson bna.harin arai l baga bnaaa.ene ertuntsiin hamgiin teneg bayr boljee.
    112.72.13.59
    Мэдэгдсэн Хариулах
    • hun l bol hun bdin  2015-01-02 17:58:16
      Teneg al be
      5.47.179.119
      Мэдэгдсэн Хариулах