"Таван толгой"-н хөрөнгө оруулагчид 5-нд хэлэлцээрээ эхлүүлнэ
"Таван толгой"-н нүүрсний ордод хөрөнгө оруулагчаар “Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци,“Чайна Шэнхуа Энержи”, “Сумитомо” корпораци, “Энержи ресурс” ХХК-ийн хамтарсан түншлэл шалгарсан билээ. Тэгвэл Хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр шинэ оны ажлын эхний өдөр буюу 2015 оны нэгдүгээр сарын 5-нд эхэлнэ.

Хэлэлцээрт талууд “Харилцан ашигтай байх стратеги” барихаар тогтсон бөгөөд Дэлхийн том төслүүдэд ийм стратеги барьж ажилладаг аж. Ер нь бол том хэмжээний төслийг хэрэгжүүлэхэд улстөржилт, хардлага байнга дагадаг. Иймд төслийн явц, хэлэлцээрийн талаарх мэдээллийг ил тод байлгах үүднээс Таван толгой төслийн талаарх мэдээллийг цаг тухайд нь http://megaproject.mn/ сайтад байрлуулах юм.

Харин Хөрөнгө оруулагчаар шалгарсан компанид "Таван толгой"-н нүүрсний уурхайд 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх, нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийж, нөөцийг нэмэгдүүлэх, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцаж барих, 2,5 жилд нүүрсний орд газарт 30 сая тн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих санал өгснөөс гадна “Чалко”-гийн өрийг шийдвэрлэхэд оролцохоо илэрхийлээд байна.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ХӨХ 2015-01-04 08:04:22
    ЭХ ОРНЫХОО ХУВИЙГ ЭЗЭМШИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА МОНГОЛЫН АРД ТҮМЭН НЬ ХЭЦҮҮ Л БАЙНА.ТА НӨХДИЙН АРЧААГҮЙ ЗАНГААС БОЛЖ ЭНЭ ИХ БАЯЛАГЫГ ГАДНЫХАН Л АШИГ ХҮРТЭЖ БАЙХ ЮМ .
    150.129.142.178
    Мэдэгдсэн Хариулах
  • er 2015-01-03 22:57:30
    Enh saihan demi hun de ashig sonirhol ihde
    150.129.141.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2015-01-03 12:28:59
    Mongol uls ezemshij bui huviaaraa hurungu oruuldag nuhtsuliig l bolih heregtei.
    103.229.122.163
    Мэдэгдсэн Хариулах
  • ganzo 2015-01-03 09:40:10
    Ard tumen eh orondoo ashigtai geree boloosoi harj l baiya daa
    112.72.11.103
    Мэдэгдсэн Хариулах
  • Дөлгөөн 2015-01-03 05:04:04
    За, тэгээд бага шиг улс төржиж, улс эх орноо, эдийн засгаа бодож сайн хэлэлцээр хийгээрэй дээ. Ард бид чинь долларт дарлуулаад урам муутай л байна шүү.
    112.72.13.103
    Мэдэгдсэн Хариулах