“Бүх дэлхийн цасны өдөр”-ийг тэмдэглэнэ
Олон улсын цанын спортын холбоо 2012 оны өвлөөс эхлэн олон нийтийн анхаарлыг өвлийн спортын төрлүүдэд хандуулах зорилгоор “Бүх дэлхийн цасны өдөр” нэртэй үйл ажиллагааг зохион байгуулдаг болжээ. Уг арга хэмжээ зохион байгууллагддаг болоод 2 дахь жилтэйгээ золгож байгаа бол манай улс уг өдрийг энэ жилээс эхлэн идэвхитэй оролцохоор болжээ.

"Бүх дэлхийн цасны өдөр” жил бүрийн нэгдүгээр сарын 18-ны өдөр тохиодог бөгөөд энэ өдөр өсвөр үе, насанд хүрэгчдийн дунд цасны спортын олон тэмцээн уралдаан зохион байгуулагдаг уламжлалтай юм байна.й

Өнөө жилийн “Бүх дэлхийн цасны өдөр”-ийг 38 улс дэмжихээ илэрхийлснээс эдгээр улсуудын дотор Монгол, БНХАУ, Армен улсууд анх удаа багтжээ.

Г.Уянга
olloo.mn
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.