Д.Эрдэнэбат: Өрийн удирдлагын тухай хуулийг дэмжинэ
/УИХ дахь АН-ын бүлгийн дарга/
-Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногт шийднэ. Хэлэлцэх эсэх асуудалд намууд ижил байр суурьтай байгаа гэж итгэж байна. Харин хэлэлцэх явцад асуудал их байгаа гэдгийг нуух зүйл байхгүй. Өрийн удирдлагын тухай гэхээсээ илүү Зээлийн эрсдлийг зохицуулах тухай хууль гэвэл зохих юм. Тэгэхгуй бол нэрнээсээ эхлээд улс төрийн буруу өнцөг рүү яваад байна уу гэж анзаарч байна. Бидний хувьд энэ хуулийг дэмжинэ. Өөрөөр хэлбэл, Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл маань Төсвийн тогтвортой байдлын хуультай уялдаж батлагдана.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн таазыг 40 хувь гэж тогтоосон. Гэхдээ үүнийг тусгай шаардлагаар үгүйсгэж болох мөртлөө, үгүйсгэх нөхцөл нь өнөөдрийн эдийн засгийн хүндрэл болон валютын урсгалын огцом хомсдлын үед яах вэ гэдэг зохицуулалтТөсвийн тогтвортой байдлын тухай хуульд байхгүй. Харин Өрийн удирдлагын тухай хуульд таазыг 70 хувиар тогтоох шинэ санаа орж ирж байгаагийн хоорондын зөрчил байгаа. Тэгэхээр бид үүнийг хэлэлцэх явцдаа яаж зөв зохицуулах вэ гэдгээ шийднэ. Хамгийн гол нь эдийн засгийн хүндрэлийн үед валютын хомсдол бий болсон гэдгийг бүгд ойлгож байгаа хэр нь гадаадаас зээл авч, эдийн засгаа тогтворжуулъя гэхээр “үгүй” гэж хэлээд байгаа нь агуулгын хувьд эсрэг болчихоод байна. Тиймээс ухаантай зохицуулалт хийх хэрэгтэй.
Хуулийн нэрийг өөрчилье
Өр гэхээр толгойтой үс нь босдог зан монголчуудад бий. “Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй” хэмээн цээрлэж ирсэн ард түмэн хэн нэгэнд өртэй явах, өрөөл бусдад өр зээл тавихаас татгалзаж ирсэн уламжлалтай. Тиймдээ ч хөрөнгө оруулалт гэж харах бус өр хэмээн харж бухимдаж байгаа тэдний үйлдлийг буруутгах аргагүй. ОХУ-ын Их өр гэгчээр ард түмнийг айлгаж, Их өрийг төлөөгүй бол улсаа хүртэл өгчих байлаа хэмээн улстөржиж байсан улстөрчдийн пиар тэднийг ийм айдастай болгосон байхыг ч үгүйсгэх аргагүй юм. Хэн нэгэн эрх мэдэлтэн нь баахан өр зээл тавьчихдаг, дараа нь тэрнийх нь үйл лайг бид үүрэх нь гэсэн айдсаас эмээж өнөөдрийн хөрөнгө оруулалт авч байгаа бүхнийг өр хэмээн болгоомжилж байгаа хэрэг юм.
Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж эхлэхэд энэ хуулийг оруулж ирсэн болохоос ийм хууль боловсруулна гэдэг нъ бараг л жилийн өмнө яригдаж байсан санагдаж байна. 2014 оны Төсвийг хэлэлцэж батлах үеэр Өрийн удирдлагын тухай хуультай болж Чингис, Самурай гэх мэт бүх бонд, өр зээлийг нэгтгэсэн нэг хуультай болох ёстой гэдгийг олонхийн бүлгийн гипгүүд илэрхийлж байсан нь үнэн. Нэг талаараа энэ хууль зөв асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл, хэн дуртай нь хаа, хамаагүй өр зээл тавих бус гаднаас авч байгаа хөрөнгө оруулалт, бонд болгоныг хянаж, улсын төсвөөс гадуур ямар ч мөнгө эргэлдэхгүй байх талаар нэгдсэн бодлоготой байх учиртай юм.
Нөгөөтэйгүүр, Улсын өр, ДНБ-ий харьцааг 70 хувь болгон тогтоож, гурван тэрбум ам.долларын эх үүсвэр гаднаас нэмж татах боломж бүрдүүлэх нь эдийн засгийг идэвхжүүлэх, гацаанд ороод байгаа олон том, том төслүүдийг урагш явуулах гарц гэж Засгийн газар үзсэн нь яг өнөөдрийн нөхцөл байдалд хийж болох хамгийн зөв гарц нь болчихоод байна. Нүүрснээс олигтой ашиг олохгүй байгаа нь үнэн. Оюутолгой үндсэндээ хүлээлтийн байдалд шилжсэн, бондын мөнгө бараг дуусчихсан, “Эрдэнэс Тавантолгой” Чалькод өрөө төлж дуусаагүй байгаа энэ үед Монгол Улсын эдийн засагт орж ирэх мөнгө байгаа дансанд хүлээж байгаа бил үү гэдгийг хаа хаанаа хүлээн зөвшөөрөх биз. Чингис бонд шиг хэдэн арван жилийн дараа үр ашгаа өгөх, гудамж зам барихад зарцуулах бус Сайншанд шиг том бүтээн байгуулалт, томоохон үйлдвэрүүд гээд дэлхийн нүд чих манай алъ зах зээлийг сонирхож байгааг мэргэн харж хөрөнгө оруулж чадвал зээлийг өр биш “алт” болгож чадах юм.
Гагцхүү үүнийг эрх баригчид нь ч, сөрөг хүчин ч хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас энэ асуудлаар улстөржиж иргэдэд илүү их айдсыг бий болгоод байгаа юм. Өчигдөр гэхэд л Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр царцаасан обьектуудыг хөдөлгөх мөнгөгүй болчихлоо хэмээн буруугаа нэг нэгнээсээ эрж байгаа нь харагдаж байв. Эцсийн дүндээ харилцан ойлголцол л энд чухал байгаа юм. Өр гэдэг үгнээсээ эхлээд л улстөржилт дагуулж байна. Зээлийн эрсдлийг зохицуулах зэргээр нэрийг нь өөрчилж, 70-аасаа бууруулах байдлаар харилцан тохиролцож ямартай ч бүтээн багауулалтаа урагшаа явуулахгүй бол Монгол Улсын эдийн засагт аюулын дохио ажиллаж эхэлчихээд байна. Төлбөрийн тэнцлийн хямрал руу орж байгаа энэ үед зарцуулалтаа зөв хянаад, таван жил, нэг жилийн хугацаатай мөнгийг ямар салбарт оруулж, эргээд ашгаа түргэн хугацаанд олж чадах вэ гэдгээ тооцоолъё. Өр, өр биш гэж талцаж хэрэлдэх цаг биш. Өр тавихгүйгээр бид хөгжлөө түргэтгэж чадах уу, өмнөх авснаа үр ашигтай зарцуулж чадсан уу, зээл аваад аль салбарт, ямар үйлдвэрт хөрөнгө оруулалт хийх вэ гэдгээ л улстөрчид маань харилцан ярилцаж ойлголцох нь чухал болчихоод байна. Сөрөг хүчин ч гэсэн зөрүүдлэх бус яг юунд зарцуулах, эргээд хяналтыг хэн тавих, үнэхээр зээл аваад хэдэн жилийн хугацаанд үр ашиг нь гарах вэ гэдгийг асууж, шалгааж нягталж, хариуцлагыг хэн хүлээх вэ гэдгийг нь ч ярих болоод байгаа юм.
С.Бямбацогт: Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжихгүй
/УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/
Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг дэмжихгүй. Учир нь уг хуулиар улсын өрийн дээд хязгаарыг ДНБ- ний 90 хувь болгож өсгөх саналыг тусгасан. Засгийн газар хоёр жилийн хугацаанд авсан өр зээлийнхээ тайланг нийт ард иргэдэд танилцуулах ёстой. Тэгээд дараагийн өр зээлийн асуудлыг ярих хэрэгтэй. Өмнөхөө зарцуулж дуусаагүй, тайлагнаагүй байж дараагийн өр зээлээ авах бодлого оруулж ирж байгаа нь буруу. Шинэчлэлийн Засгийн газрын хоёр жилийн хугацаанд авсан нийт өрийн хэмжээг иргэн бүрт хувааж тооцоход нэг иргэнд таван сая 84 мянган төгрөгийн өр ногдож байна. 2016 он гэхэд Монгол улсын иргэн бүрийн өр 6.4 сая болж нэмэгдэхээр тооцоо гарсан. Засгийн газрын өр 2014 онд 6.1 тэрбум, 2015 онд 2.8 тэрбум, 2016 онд 2.2 тэрбумаар нэмэгдэхээр байна. Өөрөөр хэлбэл 2016 он гэхэд Засгийн газар нийт 16 тэрбум төгрөгийн өр тавих гэж зүтгэж байна.
Өр зээлийн хэмжээ ингэж нэмэгдээд байхад ДНБ-ний өсөлт бууралттай гарахаар болчихлоо. Тухайлбал 2014 ондДНБ 11.2 хувиар, 2015 онд 10.2 хувиар, 2016 онд 7.0 хувь болж буурахаар байна. Улсын нэгдсэн төсвийн орлого 2014 онд 6.8 хувиар, 2015 онд 7.2 хувиар, 2016 онд 7.3 хувиар л нэмэгдэнэ. Өр зээл авсныхаа хирээр улсын орлого нэмэгдэхгүй байна. Засгийн газар өр аваад байдаг. Ард түмний амьдрал ядуураад байдаг. Цалин, тэтгэвэр нэмэгддэггүй. Уг нь бид гавьсан өрийнхөө хэмжээгээр иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргаа сайжрах ёстой. Гэтэл тийм биш байгаа учраас өрийн хэмжээг нэмэгдүүлэхийг буруутгаж байна. Байшинг дээврээс нь барьдаггүй. Сууриас нь эхэлж босгодгийн адил суурь хуулиа шийдэж байж салбар хуулийг батлах ёстой. Өрийн удирдлагын тухай хууль нь одоо хэрэгжиж байгаа Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуультай зөрчилдсөн. Тухайлбал Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар 2014 оны Монгол Улсын өрийн хэмжээг 40 хувь байхаар хуульчилсан. Гэтэл ОУВС-аас 2014 оны Монгол улсын өрийн хэмжээг ДНБ-ний 62 хувьд хүрсэн. Засгийн газар хуулиа ингэж зөрчиж байгаагаас гадна Өрийн удирдлагын тухай хуулиар улсын өрийг 90 хувьд хүргэх гэж байгааг эсэргүүцэж байна.
Монголын мэдээ
Б.Өнөртогтох