Н.Алтанхуяг: Манай Засгийн газар хэнтэй ч хаалтын гэрээ хийгээгүй, хийх ч үгүй.
 Өнөөдрийн чуулганы хуралдаан ийн өндөрлөлөө. УИХ-ын чуулганы хуралдаанаар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Тогтоолын төсөлд "Хэвлэл мэдээллийн сурталчилгаа хийх, хаалтын гэрээ байгуулахыг хориглоно" гэсэн цөөнхийн саналыг хэлэлцэж байна. Энэ асуудлын хүрээнд гишүүд ямар байр сууриа илэрхийлсэн талаар хүргэе.

УИХ-ын гишүүн Д.Оюунбаатар: Эдийн засгийг эрчимжүүлэх шинэчлэлийн бодлого иргэдэд, татвар төлөгчдөд хэр нөлөөлөх вэ. Гишүүд асуудалд зарчимч хандах хэрэгтэй. Бас хаалтын гэрээ байгаа шүү дээ. Авлига ч байгаа. Шударга байх зарчмаар төрийн бодлогын хүрээнд хандъя.  Татварын хуулийг шинчлэх шаардлагатай. НӨАТ, үл хөдөлөх хөрөнгийн тухай хуульд шинэчлэл хүргэх хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл: МҮОНРТ-д мөнгө өгдөг шиг ил тод болго! Ерөнхий сайд энэ асуудлаа ил тод болгоод оруулаад ир. Хэвлэлийн эрх чөлөөг хүндэтгэж энэ "хаалтын гэрээ" гэдэг юмаа больсон нь дээр.

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Хаалтын гэрээний тухайд өөрийн нүдээр үзэж харсан зүйл алга. Яг хараагүй учраас мэдэхгүй байна.

УИХ-ын дэд дарга Л.Цог: Амьдрал дээр энэ асуудал байгаа юм билээ. Орхон аймагт энэ асуудал надтай тулсан. "Тантай 10 сая төгрөгийн хаалтын гэрээ хийе. Ингээд таныг болоод танай гэр бүлийг хөндөхгүй. Саяхан манайд Ерөнхий сайд ирээд ГОК-ийнхныг дайлсан. Хаалтын гэрээ хийсэн юм шиг билээ" гэсэн. Саран гишүүн энэ талаар учраагүй гэдэгт гайхаж байна. Харин Д.Дэмбэрэл гишүүнийг гайхаж байна. Ерөнхий сайд танд хэлэхгүй шүү дээ. Та гэнэн байна гэлээ.

УИХ-ын гишүүн М.Батчимэг: Өнөөдөр хэвлэлийн дайн явж байна. Хэвлэлийн эрх чөлөөг боомилж байгаа ноцтой асуудал. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг яаралтай батлах ёстой.

Ерөнхий сайд Н.Алтанхуяг: Хаалтын гэрээний тухай асуудлыг УИХ хаалттай хуралдаж шийдэх хэрэгтэй. Хэвлэл мэдээлэлд мөнгө өгөөд хүний нэр төрийг гутаах, доромжлох асуудлыг хийж ирсэн. Манай Засгийн газрын хувьд мөн ч их хусуулж, хуниуллаа. Манай Засгийн газар хэнтэй ч хаалтын гэрээ хийгээгүй, хийх ч үгүй.

УИХ-ын дарга З.Энхболд: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиа яаралтай оруулж ирэх хэрэгтэй.

Ийнхүү өнөөдрийн хуралдаанаар  Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төсөлтэй холбогдсон зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж дууслаа. Уг тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороонд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр болов.

П.УНДРАМ
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ИРГЭН 2014-05-14 08:17:12
    АЛТАНХУЯГ САЙД АА. АСУУХ ЮМ БАЙНА 1. ДЭНЗЭН САЙН УУ. ХААНА ЮУ ХИЙЖ БАЙГАА ВЭ. БАС Л НЭГ ДАРГА БОЛСОН СУРАГ БАЙНА ҮНЭН ҮҮ. ЕР НЬ БУРУУТАЙ БОЛООД АЖЛААСАА ХАЛАГДСАН ЮМ БАЙГАА БИЗ ДЭЭ. ЗҮВ ЗҮГЭЭР БАЙХАД НЬ ХУССАН УУ. 2. САРАНЗАЯА САЙН УУ. АСУУДАЛ НЬ ЮУ БОЛЖ
  • хххххххххххххххххххххххххх 2014-05-10 03:36:26
    хаалтын гэрээ гэж юу байдгийн мэдэхгүй гээд донгосоод байсан одоо харин тийм гэрээ хийгээгүй гэхээр энэ нөхөр мэдэж л байгаам байна хуниад өг хахахахаха