Испанийн уламжлалт бухтай тулалдах тэмцээн
Испанийн Мадрид хотод Сан Исидро наадмын хүрээнд зохион байгуулагдаж байгаа  бухтай тулалдах тэмцээний нээлтийн ажиллагааг зогсоож, хойшлуулахаас өөр аргагүй болсон байна. Учир нь өнөөдөр /V.22/ болох бухтай тулалдах 3 үзүүлбэрийн эхэнд гарсан матадор буюу бухтай тулалдагч Дэвид Мора улангассан бухын эвэрт өртөж хүндээр гэмтсэн бөгөөд түүнийг тулааны талбараас гаргахаар орсон нөгөө хоёр бухтай тулалдагч хоёулаа мөргүүлж гэмтжээ. Тэмцээнийг зохион байгуулагчдын мэдэгдснээр туслахаар орсон хоёр бага зэрэг харин Дэвид Мора хөлдөө маш хүнд гэмтэл авсан байна. Гэхдээ түүний амь насанд аюулгүй гэжээ.   

Испанийн уламжлалт бухтай тулалдах тэмцээн нь бүх цаг үеийн туршид шүүмжлэгдсээр ирсэн спортын төрөл юм. Зарим шүүмжлэгчид үүнийг спорт гэхээсээ илүү амьтадын амь тасалж наадаж байгаа цуст аллга гэж үздэг. Бухтай тулалдах тэмцээн нь бухыг аль болох ихээр уурлуулж, улангасан ирэх бухны дайралтанд өртөлгүй аль болох ойрхон бултаж өнгөрүүлсэн матадор өндөр оноо авдаг ба тулааны эцэст бухны  нуруу сэрвээн тус газар олон сэлэм зоож цус алдуулан тамирдуулж алдаг тэмцээн юм. Бухын тулааны үед бухтай тулалдагч матадорууд гэмтэж бэртсэн тохиолдол хаяа гардагч тулаан болгон ихэвчлэн бухын үхлээр дуусдаг.   

Сүүлийн үед энэ тэмцээнийн өөр нэгэн хувилбар гарч ирсэн нь ард иргэд болон амьтанд хайртай хүмүүсийн талархалыг ихээр хүлээж байгаа. Энэ бухтай тулалдахдаа акробатын үзүүлбэр үзүүлж байгаа мэт уран хөдөлгөөнөөр буханд хамгийн ойрхон ойртож чадсан нь өндөр оноо авч эр зориг, авхаалж чадвараа гайхуулдаг төрөл юм. Хамгийн гол нь энэ тэмцээний дараа тэмцээнд оролцсон бух бүр амьд үлддэг болсон. 


Uno
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2014-05-24 11:23:50
    Hamgiin muuhai togloom !!!! amitan tarchlaaj togloh tom nvgel shvv dee. Ispani ene togloomoo bvr vvrd bolih ustgah heregtei !!!
    202.180.220.70
    Мэдэгдсэн Хариулах
  • сэтгүүлчэээ 2014-05-23 01:03:37
    ,,,,,уламжлалт бухтай тулалдах.......... биш ....... бухтай тулалдах уламжлалт тэмцээн. байлгүй дээ ....манай сэтгүүлч жаахан мурийсан болтой хэхэхэхэ
    202.180.220.35
    Мэдэгдсэн Хариулах