Автомат удирдлагатай "Audi A7"-г танилцуулна
“Audi” компани хагас автомат удирдлагатай “Audi A7” загварыг олон нийтэд харуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  
 
“Audi A7” нь Цахиурын хөндий дэх “Audi” компанийн лабораториос гарч хоёр өдрийн дотор 900 км зам туулан Лас Вегас хүрэх аж. Лас Вегаст нэгдүгээр сарын 6-9 өдрүүдэд хэрэглээний электрон бараа бүтээгдэхүүний дэлхийн хамгийн том үзэсгэлэг “Consumer Electronics Show” (CES) болох юм. Тус үзэсгэлэн дээр автомат жолоодлоготой “Audi” нь Лас Вегас хотын замын хөдөлгөөнд оролцон чадвараа харуулах юм байна.
 
Энэ жилийн үзэсгэлэнд автопилот буюу заасан цэгт жолоочийн оролцоогүйгээр автомат жолоодлогоор хүрэх төхөөрөмжөөр тоноглогдсон машинууд гол үзмэр байх аж. Германы автомашин үйлдвэрлэгчид ийм тоноглолтой машиныг хамгийн өргөнөөр танилцуулна гэж мэдэгджээ.
 
Хагас автомат удирдлагатай “Audi” машиныг ойрын таван жилийн дотор олноор үйлдвэрлэж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.
 
 Ийм машин нь замын хөдөлгөөнд бусад оролцогчид, түүний дотор явган зорчигчид, дугуйтай хүмүүс зэргийг таньж жолоочийн оролцоогүйгээр маневр хийж, хурдаа нэмж, хасах чадвартай. Гэхдээ жолооны ард жолооч заавал сууж байх шаардлагатай болно. Жолоочоос бүрэн хамгааралгүй бие даасан автомат машины зохион бүтээхэд илүү хугацаа шаардлагатай гэжээ.
 
Эх сурвалж: Deutsche Welle
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • buyant 2015-01-06 14:34:39
    Танд энэ өдрийн мэнд хүргье. Та http://TheWeeklyJob.com/?id=315288 Энэ link-ийг хуулаад ороод регистер дарж хэдхэн секүндэд бүртгүүлчих тэгээд л автоматаар таны...
    112.72.13.33
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-06 04:18:08
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.113
    Мэдэгдсэн Хариулах