“Шарын гол” компани баяжуулах үйлдвэрээ энэ улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Шарын гол” компани жилд 600 мянган тонн нүүрс угаах хүчин чадал бүхий баяжуулах үйлдвэрээ энэ улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Уг үйлдвэрийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зургаан тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилтээр өнгөрсөн зургадугаар сараас барьж эхэлсэн байна. Баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Английн “Parnaby Cyclones International” компани нийлүүлсэн аж. Үйлдвэр ашиглалтад орсноор 24 ажлын байр шинээр бий болох гэнэ. “Шарын гол” компани эрчим хүчний нүүрс олборлодог бөгөөд бүтээгдэхүүнээ экспортлох зорилгоор баяжуулах үйлдвэр барьж буй юм.
Б.Сансартуяа
Olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-06 07:38:56
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.113
    Мэдэгдсэн Хариулах