Шинэ ухаалаг гар утаснуудын G цуврал!
Шинэ LG G3 Stylus - тай маш их бүтээлч байгаарай! Энхүү шинэлэг төхөөрөмж G цуврал нь алдарт LG G3 – аас олон онцлог үйлдлүүдийг өвлөн авсан юм. Харин шинэ LG G3 Mini нь түүний жижигрүүлсэн хувилбар болсон.

Дэлхийн алдарт уран зураг бүхий өндөр чанартай ном хэвлэх мэргэжлийн өндөр түвшний хэвлэлтэй харьцуулж болохуйц (538ppi) гайхалтай нягтралтай, 5.5 инчийн IPS Quad HD дэлгэц бүхий дэлхийн шагналуудыг хүртсэн LG G3 нь дэлхийн хамгийн анхны ухаалаг гар утас юм.



2560 x 1440 цэгэлбэр бүхий тод өнгө, нарийн дүрс нь олон үет тоглоом, урт кино татах үед ч цэгэлбэр нь сарнидаггүй. Ийм  девайс - дахин дахин ашиглахыг хүсч байгаа нь дэлхийн хэрэглэгчдийн сайшаалыг нотолж байгаа юм. Лазер автомат фокус шинэлэг камер нь таны амьдралын хөгжилтэй, эрч хүчтэй мөчүүдийг үлдээхэд туслах болно.



G3 Stylus нь 5.5 инчийн IPS qHD (960x540) өргөн дэлгэцтэй, нимгэн хүрээгээр  тоноглогдсон, (Floating Arc) нуман хэлбэртэй налуу их биетэй, LG G3 – т анх удаа ар талын тагийг металлаар хийсэн болно. Үйлдвэрлэгчийн боловсруулсан Rubberdium стилус үзэг нь бүртгэл, тэмдэглэл, схем зураг оруулахад эвтэйхэн туслагч  болох ба ашиглахад хялбар юм. Мөн Стилус - ийг өвөл гартаа бээлий өмсөж, ухаалаг гар утсыг удирдаж ашиглах боломжгүй үед ухаалаг утсан дахь лоток –оос үзгээ гаргаад л цаг агаарын ямар ч нөхцөлд ухаалаг утасныхаа бүх л үйлдлийг ашиглаж болно.



LG G3 Stylus нь чанартай төхөөрөмж, оновчтой үнийг хадгалахын зэрэгцээ LG G3 – ээс өвлөн авсан ухаалаг, дээд зэргийн хэрэглэхэд хялбар үйлдлийг ашиглах боломжийг хэрэглэгчдэд санал болгож байна. Төхөөрөмж нь G3 камераас санал болгож буй олон үйлдлийг агуулсан бөгөөд өөрийгөө нотолсон 13 Мп камераар тоноглогдсон, жишээ нь: Гэрэл зураг авах үйл явцыг хөнгөвчилсөн энгийн интерфейс камер, "Нэг хүрэлтээр зураг авах" "(Touch and Shoot), "Гарын дохиогоор зураг авах"(Gesture Shot) болон нүүрэн талын камерын гэрэл цацруулагч.



Хүн бүрт том хэмжээтэй, гайхалтай гүйцэтгэлтэй, багагүй илүү үнэтэй ухаалаг утас таалагддаггүй  ч  ихэнх нь загварлаг, хүчирхэг, авсаархан ухаалаг гар утастай байх хүсэлтэй байдаг. Энэхүү шалтгааны улмаас LG компани нь G3 –ын жижиг хувилбар ижил үйлдэлтэйн зэрэгцээ жижиг хэмжээтэй, хямд үнэтэйгээрээ гайхуулах G3 мини загварыг гаргасан юм. Баялаг үйлдэлтэй, авсаархан ухаалаг гар утас.

LG G3 Mini гурван өнгөний сонголттой: Хар, цагаан, алтлаг.

G3 Stylus нь Металлаг хар, торгомсог цагаан  өнгөтэй.

LG G3 цувралын ухаалаг утсыг ашиглахад эвтэйхэн болгох үндсэн онцлогуудаас дараахыг дурдах хэрэгтэй:

QuickMemo + Quickmemo, Memo программ ба нийгмийн сүлжээнд хэвлэн нийтлэх мөн мэдээлэл тэмдэглэхэд хялбар дэвтэр хослуулсан.
Давхар цонх олон талын горимд хялбар, үр ашигтай үйл ажиллагаа явуулах өргөн дэлгэцийг хоёр хэсэгт хуваасан байна.
Ухаалаг гар текст оруулж байгаа хувь хүний онцлогт дасан зохицож бага алдаатай хурдан оруулах боломж олгодог.
Нэг хүрэлтээр зураг авах – дэлгэцийн аль нэг хэсэгт хүрснээр хоёр үе шаттай үйлдлийг багасгаж зураг авах болон фокус тааруулах үйлдлийг нэгэн зэрэг хийх боломж олгодог.
Гарын дохиогоор зураг авах камерын өмнө алгаа дэлгээд хавсрахад  зураг авахын өмнөх гурван секундын тоолуур ажиллаж эхлэх ба амархан, маш сайн зураг авахад тусална.
Knock CodeTM  Хялбар, аюулгүй ашиглахын тулд дэлгэцэнд эзэмшигч өөрөө /бие даан/ хүрэхэд төхөөрөмжийн түгжээг нээж ажиллуулах боломжтой.
 
# # #
 
LG Electronics Mobile Communications Компанийн тухай

LG Electronics Mobile Communications компани нь гар утас, мэдээллийн холбооны дэлхийн тэргүүлэгч компани юм. LG дэвшилтэт технологи, шинэлэг загварын үндсэн дээр дэлхийн хэрэглэгчдэд утасны оновчтой үйлчилгээ үзүүлэх, гар утас буй болгож байна. LG өөрийн нэгдмэл технологийг хөгжүүлж, загварлаг загвар, ухаалаг технологийн гар утасыг үйлдвэрлэж гар утас, харилцаа холбооны салбар дахь тэргүүлэх байр сууриа хадгалсаар байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.LG.com сайтаас авна уу.
 
Бусдад түгээх
  • gplus