Тонино Ламборгини ухаалаг гар утсаа танилцуулав
АНУ-ын Невада мужийн Лас Вегас хотод Италийн брэнд Тонино Ламборгини компани тансаг зэрэглэлийн “88 Tauri” ухаалаг гар утсаа CES-2015  үзэсгэлэнгийн нээлтийн өмнөх өдөр танилцуулжээ. Энэхүү ухаалаг гар утас нь таван инчийн HD дэлгэц, 20 сая пикселийн  камераар тоноглогдсон байна.

Гаднах корпусын хувьд зэвэрдэггүй гангаар хийгдсэн бөгөөд хар, алтлаг, мөнгөлөг зэрэг таван өнгийн сонголттой аж. Түүнчлэн хоёр сим карт ажиллуулах гэнэ. Харин үнийн тухайд 6000 ам.доллараар худалдаанд гарах юм байна. Гэхдээ зах зээлд үүнээс үнэтэй загварыг Верту компани гаргасан байгаа.

Тонино Ламборгини компанийг автомашин үйлдвэрлэгч “Lamborghini” компанийн үүсгэн байгуулагч Ферруччо Ламборгинигийн хүү Тонини Ламборгини байгуулж байжээ. Тус компанийн гүйцэтгэх захирал Боб Хатефи “Тансаг зэрэглэлээр бүтээнэ гэдэг шаардлага биш, харин онцгойрох нэг арга юм. Манай компани технологи болон зэрэглэлд анхаардаг. Түүнээс биш тоо тийм чухал биш”  хэмээсэн байна.
 
Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958,ти 2015-01-08 01:34:22
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!