Дэлхийн эдийн засгийн 45 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 21-24-ний өдөр Швейцарийн Давос хотноо болох гэж байна. Германы эдийн засагч Клаус Швабын 1971 онд санаачлан зохион байгуулж буй энэхүү чуулга уулзалт нь өнөөдөр дэлхийн эдийн засгийн амин чухал хэсэг нь болжээ.
Уг уулзалтаас дэлхийн эдийн засаг ирэх нэг жилийн хугацаанд хэрхэн, ямар замаар явах нь тодорхойлогддог гэж болно. Мөн энэ уулзалт нь дэлхийн хэмжээний байгууллага болтлоо өргөжсөн байна. WEF буюу ДЭЗЧУ байгууллага нь өөрийгөө улс төр, эрдэмтэн мэргэд, нийгмийн нөлөө бүхий лидерүүд нэг дор цугларч олон улсын, бус нутгийн аж үйлдвэрийн асуудлыг цогцоор нь авч хэлэлцэн илүү сайхан дэлхийг бий болгохыг зорьдог улс дамнасан байгууллага гэж тодорхойлдог юм.

Б.Сансартуяа
Olloo.mn