Малын хөлийн татвар авах цаг болсон
Одоогоос 20-иод жилийн өмнө буюу 1998 онд малын хөлийн татвар авч байсан түүх бий. Гэхдээ ганцхан жил хэрэгжүүлээд больж байсан юм. Тэгвэл энэ татварыг сэргээх талаар ярьж байгаа. Засгийн газраас үргүй зардлуудыг бууруулах зорилгоор олон халамжийг хасч, танах талаар ярьж эхэлсэн. Түүний хажуугаар зарим татварыг нэмэхээр яригдаж байгаагийн дотор малын хөлийн татвар. Хүүхдэд өгч байгаа 20 мянга, ээжүүдэд өгч байгаа цөөн хэдэн төгрөгийг хасахын оронд малын хөлийн татвар авна гэдэг нь харин тун зөв санаа юм биш үү. Өнөөдөр Монгол Улс 50 сая малтай боллоо гээд хөөрөөд байгаа. Зарим үед бүр 60 сая хүрчихсэн гэсэн тоо үүгүүр түүгүүр “давхиад” байгаа юм. Хэрвээ үнэн бол монголчууд махаа үнэгүй шахам идэхээр болсон. Гэтэл тийм юм алга.
 
Яг үнэндээ мал 40 сая хүрч чадсан уу, үгүй юу гэдэг нь эргэлзээтэй. Хуучин цагт мал тооллыг яс явуулдаг байлаа. Одоо бол малчдаас аман тоо аваад явчихдаг болсон. Тийм болохоор аль болох ахиухан тоо л хэлэхийг бодно биз дээ. Мянгат малчин болох хүсэлтэй нөхдүүд өчнөөн байна. Нөгөө талаар малынх нь тоо ахиу байвал банкнаас зээл авсан ч хэдэн төгрөг нэмэгдэнэ. Тэр утгаараа малчид малынхаа тоог нэмж хэлдэг болчихсон. Ингээд л баахан хиймэл тоон мэдээнүүд яваад, Монгол Улсын мал сүрэг 50,60 хүрлээ гээд шоудаад байгаа юм. Үүнийг болиулах арга бол малын хөлийн татвар авах шүү дээ.
Тэгээд яс тоолдог болмоор байгаа юм. Энэ жил уг нь яс тоолж байгаа сураг гарсан. Бодвол малын хөлийн татварыг сэргээх гээд тэгж байж ч болох. Энэ сарын 10- нд мал тооллогын дүн гарах учиртай. Тоочид нь амаар тоо авчихаагүй л бол Монгол Улсын мал сүрэг 40 сая хүрч чадсан уу, үгүй юу л байгаа байж магадгүй юм. Нөгөө талаар мянгат малчид гэж баян, тарган хүмүүс цөөнгүй байна. Сүүлийн жилүүдэд мянгат малчдын тоо хэд ч хүрсэн юм бүү мэд. Энгийн жишээ дурьдахад, 2013 онд Төв аймгийн Лүн сумаас 10 хүн мянгат малчин болсон байгаа юм. Ингээд бодоод үзвэл мянгат малчдын тоо овоо болсон байх. Яг нарийн тоо баримт маруухан байна.
 
За тэр тоо ч яахав. Малчид гэдэг эдийн засгийн хямралд өртөхгүй шахам, автобус унаа, мах шөлний мөнгө гэж гарздахгүй, хамгийн боломжтой хүмүүс. Тэгсэн мөртлөө улсад төлж байгаа татвар гэж алга. Сайндаа л эрүүл мэндийн даатгал өгдөг байх. Өнөө цагт мал үнэд ороод, ганц төлгөөр 3-4 шуудай гурил авчихдаг болсон цаг. Ганц үхэр зарахад бүтэн жилийн хоол унд, хувцас хунарын хэрэгцээгээ хангачихдаг болсон. Гэтэл суурин газрынхан яаж байна. Авсан хэдэн цалингаа нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварт өгөөд дуусч байгаа. Гэтэл малчид хавар ноос, ноолуураа тушаагаад татвар өгдөг бил үү. Нийгмийн даатгал ч төлөхгүй, улсаар гуйлгаж байна шүү дээ. Аягүй бол нийгмийн даатгал төлөөгүй байж хөгшин болсон хойноо улсаас мөнгө нэхэж байж ч магадгүй.
 
За тэгээд өвөлдөө цаг хатуу болохоор л улсаас баахан мөнгө гаргаж, өвс, тэжээл явуулна. Хотынхон цалингаа хүртэл хураагаад, лаа, шүдэнз явуулдаг л биздээ. Улсаас гаргаж байгаа мөнгө гэдэг татвар төлөгчдийн л хөрөнгө шүү дээ. Тэгвэл малчид өөрсдөө яагаад татвар төлж болохгүй гэж. Татвар авахдаа малын тоо заагаад, босго энэ тэрийг нь аятайхан тогтоогоод өгнө биз дээ. Энэ улс татвар авах ёстой л юм бол бүгдэд тэнцүү хандах ёстой. Амьдралд хүрэхгүй хэдхэн төгрөгийн цалингаасаа татвар өгч байгаа иргэд хүйтэн боллоо, түлээ нүүрс өгөөч гэж гуйдаггүй биз дээ. Харин малчид бол зуд боллоо гээд улсаас өвс, тэжээл нэхдэг. Тэгэхээр адилхан л татвараа төлцгөөе. Ер нь бол малын хөлийн татварыг авах цаг болсон. Хүүхдийн мөнгийг болиулна гэж байхаар малын тоогоор татвар авсан нь арай зөв шийдвэр байх аа.

Монголын мэдээ
Н.Пунцагболд
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2015-01-09 04:01:48
    Авах нь маш зөв. Малын тоог багасгаж, чанаржуулахад анхаарах цаг болсон. 50 сая малаар юугаа хийнээ. байгаль сүйдэж дууслаа. Бэлчээрээ харамлаад амьтан устгадаг...
    169.132.18.1
    Мэдэгдсэн Хариулах
  • Дамба 2015-01-09 03:55:05
    Татварыг 100-гаас дээш хонь, ямаанаас ганцыг, 1000-аас 10 хонь, ямаа г.м. Тэмээнээс бага тат. авахгүй бол төлөх гээд хуушуур болгочих вий
    103.229.122.226
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin  2015-01-09 03:26:48
    ashgui, neg ch gesen zuv yum hiih ni.
    202.70.40.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Zov 2015-01-09 03:08:54
    Duguinii tatvar geed ub avdagshuudee malin holiin tatvar avah hergtei,zov????ulsiin omch neriidleer malaa durtai unee heleed suudag boltson uhlee geed ovs gergu...
    182.160.33.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Asuudla sudalj bich 2015-01-09 03:07:37
    Энэ ёстой асуудлаа мэддэггүй, огт судлалгүй цээжнийхээ бангаар бичдэг хүн бичжээ хөөрхий... хөдөөгүүр жаахан явж, ядаж хальт Лүн сумын нэг айлаар ороод бичдээ.....
    150.129.143.111
    Мэдэгдсэн Хариулах
    • Монхүү 2015-01-09 03:33:45
      Би аль соц үед ч одоо ч малчдад тусалдаг. Гэтэл ганц удаа 1000 малчин үнэгүй махаар өнчин хүүхдэд тусаллаа гэж сонсоогүй. Татвар авах нь зөв. Бүх юма үнэлдэг бж...
      202.131.242.250
      Мэдэгдсэн Хариулах
  • Талын ягаан цэцэг 2015-01-09 02:59:12
    Маш зөв. Татвар ав. Ноос ноолуур, гэх мэт урамшуулал олгохоо боль. Яг үнэндээ бол мал тухайн хүний хувийн өмч шүүдээ.
    202.131.228.20
    Мэдэгдсэн Хариулах
  • zocnin  2015-01-09 02:23:56
    er ni sanaa zowoh yumgyi bayan tsatgalan hymyys hodoogin malcnid l bgaa shyy . hotod heden oroo bairtai hyyhdyydee tendee suulgaad hynseer hangacnihna ireded mh...
    205.206.129.74
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2015-01-09 01:36:17
    Яг зөв. Тэд ч гэсэн хямарч байгаа Монгол улсын иргэд биздээ.
    202.70.38.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2015-01-09 01:09:40
    яаг зөв
    202.55.191.76
    Мэдэгдсэн Хариулах
  • 1958.mn 2015-01-09 00:53:27
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах
  • хотын хүн 2015-01-09 00:35:18
    ЗӨВ ӨӨ ЗӨВ. АЧААНЫ ПОРТЕР, ОЙР ЗУУР УНАХ ПРОБОХС, ГАНГАРААНЫ ЛААНД, ӨВС ХАДАХ ТРАКТОР, САНСРЫН АНТЕН, ТУСЛАХ МАЛЧИД ... ХУРДНЫ МОРЬ, ТЭДЭНД БҮХ ЮМ БАЙНА...
    103.9.91.109
    Мэдэгдсэн Хариулах
    • zocnin  2015-01-09 02:29:51
      hamgiin sanaa zowoh yumgyi bayan hymyys gewel malcnid l yum bna mongold .. belcneeriin tolbor gej tolohgyi maliin yanz byriin tatwar gej bhgyi ..mal ni zongooro...
      205.206.129.74
      Мэдэгдсэн Хариулах