_big[1].jpg)
Шинэ он гараад хэдхэн хонож байхад ам.долларын ханш дахин цойлж эхэллээ. Өчигдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларын авах ханш 1925, зарах ханш 1930 төгрөг байв. Хэдийгээр төв банкнаас валютын ханшийг нэмэгдүүлэхгүй байх чиглэл барьж байгаа ч энэ нь тодорхой үр дүнд хүрэхгүй байна.
Судалгааны байгууллагаас энэ онд ам.долларын ханш тогтвортой байна хэмээн таамаглаж байсан юм. Тэдний үзэж буйгаар ам.доллар энэ онд 1865-1890 төгрөгийн хооронд хэлбэлзэнэ гэж байсан боловч он гараад удаагүй байхад 1930 төгрөгтэй тэнцэж ирсэн нь тэдний таамаглалыг үгүйсгэлээ.
Нөгөөтэйгүүр ам.долларын ханшийг тогтвортой барихын тулд валютын нөөц хангалттай байх ёстой ч өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар Монгол улсын валютын нөөц 1.35 тэрбум ам.долларт хүрсэн нь жилийн өмнөхөөсөө 41.4 хувиар буурсан үзүүлэлт байлаа.
2014 оны эхний 11 сард Монгол улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалт 71 хувиар буурч, 528 сая ам.долларт хүрсэн. Хэрэв хөрөнгө оруулалт нэмэгдэхгүй энэ байдлаараа үргэлжилбэл ам.долларын ханш өшөө илүү нэмэгдэхийг шинжээчид онцолж байна.

Б.Сансартуяа
Olloo.mn
Olloo.mn