888-аас 116 төсөл нь зээлээ авчээ
“Чингис бонд"-ын хөрөнгөөс экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслийн шалгуур хангасан 123 төсөлд мэдэгдэл хүргүүлснээс 116 төсөл зээлээ авчээ.
Зээлийн дүнгээс үзвэл нийт төслийн 79.3 хувь нь хоёр тэрбум төгрөгөөс дээшгүй хэмжээний санхүүжилт авсан байна. Харин үлдсэн хэсэг нь хоёр тэрбум төгрөгөөс дээш зээл авчээ.
Одоогийн байдлаар  импортыг орлох 99 төсөлд 133 тэрбум төгрөгийн зээл, экспортыг дэмжих чиглэлийн 17 төсөлд 38.5 тэрбум төгрөгийн санхүүжилтыг тус тус олгожээ. Экспортыг дэмжих чиглэлийн төслийн дийлэнх нь малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд бол хүнсний чиглэлийн дөрөв, сүлжмэлийн нэг, жимс жимсгэний гурав, модон эдлэлийн нэг төсөлд зээл олгосон байна.
Харин импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төслүүдийн 30 гаруй хувь нь барилгын материалынх байгаа бол бусад нь хүнс, хөнгөн үйлдвэр, эмийн үйлдвэр болон газар тариалангийн төслүүд юм.
Г.Уянга
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • 1958.mn 2015-01-09 03:25:21
    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай www.1958.mn - д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
    180.235.184.131
    Мэдэгдсэн Хариулах