Бямба, 2017 оны 08 сарын 19
Танин мэдэхүйн бэлэгдэлт өдөр. Гэр орноосоо хол бүү яв. Ойр дотны хүмүүсээ баярлуул. Хэрвээ та өыөөдөр хэн нэгэнд ямар нэгэн зүйлийг амлавал заавал биелүүлэхийг хичээ. Амрагтаа хайр халамжаа үзүүл.
Ням, 2017 оны 08 сарын 20
Ууч энэрэнгүй байж чадвал эерэг энергээр цэнэглэгдэнэ. Сүм хийдэд очиж, мөргөл үйлдвэл сэтгэл санаа ариусна. Ойр дотныхондоо санаа тавьж, бэлэг сэлт өгвөл ажил үйлс тэгширнэ. Мэдээлэл солилцох, анд бололцох, өглөг буян үйлдэхэд нэн сайн.
Даваа, 2017 оны 08 сарын 21
Үйл явдлууд дараалан хурдтай өрнөнө. Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж аваарай. Мөнгө санхүүгийн томоохон ажиллагаа эрсдэлтэй байна. Тиймээс орлого зарлагаа төлөвлөсөн нь дээр. Ажил төрөлдөө өвөрмөц арга барилыг ашиглаад үзээрэй.
Мягмар, 2017 оны 08 сарын 22
Сонирхолтой өдөр. Өнөөдөр сонин урилга, сонирхолтой санал хүлээж авна. Илэн далангүй, цовоо сэргэлэн байх нь бусадтай харилцан ойлголцоход хэрэгтэй. Удирдлагаас нэмэлт үүрэг даалгавар өгнө.
Лхагва, 2017 оны 08 сарын 23
Ач холбогдолтой өдөр Санаачлагатай, эрч хүчтэй байвал санасан хэрэг бүтнэ. Сайтар тооцсон бол аз сорьж болно. Чухал ажлыг эхлүүлэхэд бусдын тусыг ав. Аян замд гарах, шинэ ажилд орох, гэрээ хэлцэлд гарын үсэг зурах, аливаа асуудлыг шийдвэрлэхэд сайн.
Пүрэв, 2017 оны 08 сарын 24
Чухал шийдвэр гаргах, муу зуршлаасаа салахад тохиромжтой өдөр. Сурч боловсорч эхлэх, аян замд гарах, гадаад хэлний сургаптанд хамрагдах нь үр ашигтай. Томоохон эд зүйл худалдаж авбал удаан эдлэгдэнэ. Санхүүгийн ажиллагаа амжилттай.
Баасан, 2017 оны 08 сарын 25
Кармын шалгуур тавигдах өдөр. Шударга, журамтай байвал бусдын дэмжлэгийг авна. Ажилдаа амжилт олохыг хүсвэл хариуцлага хүлээх, шударга байхаас айх хэрэггүй. Бие сэтгэлээ ариусгаж, ядарч зовсон хүнд сэтгэл харамгүй тусла. Худалдаа наймаа ашигтай.
Бямба, 2017 оны 08 сарын 26
Засал ном хийлгэх, аливаа зан үйл гүйцэтгэх, мэргэч төлөгчид очих, ирээдүйгээ зөгнөхөд сайн өдөр. Боломжтой бол өдрийг гэртээ өнгөрөө, бясалгал мөргөл хийж, сэтгэл санаагаа ариусга. Хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Бодол санаагаа хянаж, бусдыг сонс.
Ням, 2017 оны 08 сарын 27
Хуучин харьцааа холбоогоо бэхжүүлэхэд санаатавь. Ер нь юуг хэрэглэх, эс хэрэглэхээ зөн билигтээ захирагдан шийдвэрлэ. Сэтгэл хөдлөл, зөн мэдрэмж нь тэжээх нөлөөтэй тул эерэг энергээр бие сэтгэлээ цэнэглэхэд анхаарах нь зүйтэй. Холын аянд гарах, аяллаар явах ээлтэй.