Лхагва, 2017 оны 06 сарын 28
Зохицол нийцлийн өдөр. Ямар ч асуудалд эв эеийг хичээ. Ажил төрөл төлөвлөсний дагуу бүтэхгүй байж мэднэ. Тэгвэл нөхцөл байдалд тохируулан ажилла. Амрагийн харьцаанд эв эеийг хичээ. Сэтгэлээ уудлалцахад сайн.
Лхагва, 2017 оны 06 сарын 28
Оюуны чадавхи нэмэгдэнэ. Биоэнергийн эмчилгээ хийлгэх, мөргөл бясалгал үйлдэхэд сайн. Аливааг хийхдээ зөн билэгтээ захирагд. Бодол санаа, үйл хөдлөлөө хянаж, ярихаасаа илүү сонсохыг хичээ. Та амьдралаа өөрчлөхийг хүсээд зориглоогүй бол одоо цаг нь болжээ.
Пүрэв, 2017 оны 06 сарын 29
Энэ өдөр зөн билиг хурцдана. Тиймээс сэтгэл оюуны үйл ажиллагаатай холбоотой ямар ч ажил амжилттай, зөв хэрэгжинэ. Сүм хийдэд очиж, мөргөл залбирал үйлдэх, засал ном хийлгэх нь үр дүнтэй байна.
Баасан, 2017 оны 06 сарын 30
Идэвхи санаачлагатай байх өдөр. Аливаа шийдвэрийг гаргахдаа зөн билгээ дага, бусдад бүү хөтлөгд. Шинэ байр сууцанд орох, нүүдэл суудал хийх, засал чимэглэлийн ажил эхлүүлэхэд сайн. Сурч боловсрох, аливааг шинээр эхлэхэд ээлтэй. Санхүүгийн төлөв байдал сайжирна.