Лхагва, 2017 оны 06 сарын 28
Үйл явдлууд дараалан хурдтай өрнөнө. Ирээдүйтэй санал, ашигтай боломжууд гарах тул алдалгүй барьж аваарай. Мөнгө санхүүгийн томоохон ажиллагаа эрсдэлтэй байна. Тиймээс орлого зарлагаа төлөвлөсөн нь дээр. Ажил төрөлдөө өвөрмөц арга барилыг ашиглаад үзээрэй.
Пүрэв, 2017 оны 06 сарын 29
Амаргүй өдөр. Өөрийн мэдэлгүй айж тэвдэх, мэгдэн сандрах, сэтгэл санаа хямрах таагүй нөлөөтэй. Хэрвээ та ямар нэгэн зүйлийг дуусгалгүй орхисон бол тэр танд өөрийгөө сануулна. Шинээр ямар ч ажил бүү хий. Бүхий л чухал ажлыг хойшлуул. Энгийн хялбар ажилдаа шамд.
Баасан, 2017 оны 06 сарын 30
Аялал жуулчлалаар явах, чухал ажил хэргийг шийдвэрлэхэд ээлтэй өдөр. Байгальтай харьцаж, эрүүл агаарт гарч, эрч хүчээ нөхөх нь зүйтэй. Галаар гэр орон, бие сэтгэлээ ариусга. Гэртээ их цэвэрлэгээ хийж, хуучин хэрэггүй эд зүйлсээ хаяарай. Янаг амрагийн харьцаанд үүсээд буй үл ойлголцлыг арилгаж болно.