Монголд юу болоод байгаа вэ? гээд жаахан бодоод үзье (улс төрийн задлан)

2016 он Эби сэхэл авч чадахгүй байсан МАН-ыг сонгуульд ялуулж өгөөд УИХ дээр харамссан өнгөөр “хүний олон хүнээ барьдаггүй юм шүү” гэж уурсаж байлаа. 30 суудал өгөөд өөрийн фракцтай нийлүүлж УИХ-ыг удирдана гэж тооцож байв. 2017 он М.Энхболдод ерөнхийлөгчийн сонгуульд туслаад дараа нь сахалтай нийлж гуравласан удирдлага хэрэгжүүлэхээр тооцож байв. Бараг шоронд ачигдаад байсан Женког Сингапураас олж ирж нэр дэвшүүлж өгсөн бөгөөд шанд нь шоронгоос аврах байв. Гэвч Баатар гэдэг хүчин зүйлийг тооцоогүйгээс болж “Монгол ялна” уриа байгаа онож эрлийз нэр дэвшигч унав. Мэдээж Хүк, Оюук 2 нам дээрээ тусалсан. 2017 Еөк болсон Женко дээр Баатар 5 шил виски барьж ороод Хүктэй хамтарч болохыг ойлгуулав. Энэ эвслийг Хурц олж мэдээд тагнасан чагнасан шуугиан гарч байлаа. 2019 он байдал эвгүйрснийг мэдсэн ХҮК өрсөж хөдлөөд маш том жагсаал зохион байгуулж Шударга 5 гэдэг акцаараа МАНАН буюу Эби,сахал,Мие 3 амжилттай цохилт өгсөн. Женко бүх талаар дэмжив 2020 оны сонгуульд МАН дахин үнэмлэхүй ялж Женко ,Оюук, Хүк гурвалыг баталсан. Женко 1 нахина гэж итгэж байв. 2021 онд Хүк засгаа унагаад Женког муриж сонгуульд өрсөлдөөд Оюук, Хүк гэсэн хүчийг бий болгов. Мэдээж Хүк ганцаараа хаан суухыг хүссэн боловч хорссон Женко зөвшөөрсөнгүй. Би дахин эргэж ирнэ гээд явав. Тэрээр огт амралгүй 3 жил их ажиллан Оюукийг хамгийн их эрх мэдэлтэй 9 болгов. Бас Баатар үнэхээр сайн менежер ажээ . Одоо 2024 онд Миег МАН-аас бүрэн салгах, АН-ыг Эбигээс бүтэн авах ажил ид өрнөж байна. Ард талд нь оросууд тусалж ,санхүүжүүлж байх магадлалтай. Өөр ч бас олон нарийн зүйл болж байгаа. Хэн ялсан нь нөгөө гурвалаа арчин хаяна. Сонгогчдод бол яг адилхан идээчин уугаачингууд л даа. Оюук, Женко хоёрт Хүк саад болохгүй гэдгээ саяхан хэлсэн учраас Булганы ярилцлага гарсан Одоо Хүкийн дотор их л зүйл буцалж байгаа даа. Хамгийн тэнэг нь бүх цаг үеийн авлигатай тэмцсэн 9 гээд хүмүүс итгээд байхын. Тэр өөрийн фракцын хэнийг ч шийтгэхгүй бас өрсөлдөгч фракцын хэнийг шийтгүүлж чадахгүй байна. Хуулийнхан Эбигийн гарт байна. 60% Эби томилсон. 20% Женко томилсон Женко Хүкийг удирдаж чадна гэж бодсон боловч Сү-г мартсан байсан юм. 3 дахь фракц Хүк+Сү фракц энэ сонгуулиар амь өрсөн үзэлцэнэ. Олон суудал авсан нь ялна. Нам хамаагүй мөнгөтэй нь дарга гээд сая Булган хэлсэн шүү. Сонгогчид энэ удаад мөнгө авна тэгээд сонголтоо хийх дээ “Өрөвдөж” сонголт хийнэ. Алив муу Гитлер хүүд 1 морь гэдэг шиг. Хэн ялна гээч АН. Мэдээж Женко дотор нь 40 суудал авна. Лу-д амласан ёсоороо. Харин засаг байгуулахдаа Оюуктай хамтраад өөрөө 9 болно. Мөрийцөх үү???

Баярцогт ухаантай юм болохоороо Оюуктай тохироод байгаа нь мэдрэгдэж байна. Тэр баталгаатай сайд, Оюук харин ИХ дарга. Одоо Хүкийн, Сүгийн нүүдэл л сонин байна. Эднийд дор хаяж 30 суудал хэрэгтэй. Тэдэнд хэцүү байгаа. Намын рейтингийг Оюук аваачаад 6% хүртэл унагаж авлигатай тэмцсэн. Сонгуулийн өмнө ганц нэг баривчилгаа хийнэ тэдний фракцаас. Хүк далдуур Эбиг дэмжвэл Номт хүчтэй болно. Эби саяны бүх ПР миалаад сонгуулийн өмнө хүрээд ирэх вий дээ. Бариач ээ, бариач ээ чаддаг юм бол гээд. Тэгвэл Женко үхээ.. СҮ тооцоонд сайн. Хүрэлээ ч математикийн олимпиадын аварга. Тэгэхээр одоо тэдний фракцын нүүх ээлж Сонгуулийн дүн АН 56+3 МАН 44+3 ХҮН 10 Номт 6 Тэр +3 д сонгуулийн маргаанаас болоод орж ирж тангаргаа өргөж чадахгүй байгаа дэвшигчид. Тэд нараар дараа нь тусдаа тоглолт хийнэ. Зандка яах ёстойг бодож олж чадахгүй байгаа. Намбар саяхнаас 30% нэхэж харагдана лээ. АН д доширак болгоод 30 тойрог хаяж өгнө. Женко улсыг тойрч үзээд хаана гэдгийг хэлнэ. Ванга эмээтэй уулзуулсан шүү.

Үргэлжлэл бий..

Бичсэн: Мояа

1 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Тогосбаяр
20 days ago

Нээрээ л юу болоод байгаам бэ???

Back to top button