КАПИТРОН ЖИЖИГ,ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБөРТ НЭГДЭВ

Үүний дагуу Германы KFW Хөгжлийн банк нь хөрөнгө оруулалтыг санхүүжүүлж,төсөлтэй холбоотой зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулдаг.Германы Засгийн газрын нэрийн өмнөөс тус банк 1991 оноос манай улсад 110 сая еврогийн хөнгөлттэй зээл буцалтгүй тусламжийг олгжээ. Харин энэ жилээс хэрэгжүүлж буй /Жижиг дунд үйлдвэрийн зээлийн салбарыг дэмжих / хөтөлбөрт Капитрон банк нэгдсэн байна. Тус банк өөрийн орны дотоод үйл ажиллагааг байнга сайжруулах зах зээлийн эрэлт хэрэгцээг мэрэгжлийн төвшинд хангах талаар түлхүү анхаарч ажилласны дүнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх болзлыг хангасан байна. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч Монгол банктай өнгөрсөн сарын 23нд гэрээ байгуулсанаар зээлдэх үйл ажиллагааний эхийг тавьсан байна.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button