БОЛОВСРОЛЫН НЭВТЭРХИЙ ТОЛЬ ГАРНА.

Уг номын эхний дэвтэр Дээд боловсрол нэртэй бөгөөд үүнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх их дээд сургууль коллежийн танилцуулага, сургалтын онцлог, давуу тал, тухайн сургуулийн элсэлтийн журам зэргийг тусгасан байна. Мөн оюутантай холбоотой бүх мэдээлэл, оюутны эмнэлэг, их дээд сургуульд элсэгчдэд болон гадаадад сурах сонирхолтой хүмүүст зориулсан дэлгэрэнгүй зөвлөгөө тайлбарыг нийтлэх юм.