Улсын хил төмөр зам орчмын газруудад онцгой анхааралтай байхыг санууллаа.

Энэ жил дахин сонгуулийн зардлыг төсөвт огт тусгаагүй бөгөөд сонгууль дахивал тухайн тойрог,салбар,хэсгийг толгойлж буй хүнтэй хариуцлага тооцож зардлыг өөрсдөөс нь гаргахыг хатуу анхааруулсан бөгөөд нэ удаагийн сонгуулийн гадаад нөхцөл байдал өмнөхөөс өөр байгаа гэж Ж.Ядамсүрэн дарга хэллээ. Испани,Гүржид болсон сонгуулийн байдал,терроризм зэрэг биднээс хол сонсогдож буй зүйлс бодит үзэгдэл болж мэдэхийг үгүйсгэх аргагүй гэнэ. Улсын хил төмөр зам орчмын газруудад онцгой анхааралтай байхыг санууллаа. Хол байгаа аюул ойртоод ирхийг үгүйсгэхгүй гэж ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир анхааруулна лээ. Санал хураалтын аюулгүй байдлыг хангах үүднээс цагдаагийн ажилтнууд энгийн хувцастай ажиллах болжээ.Сонгуулийн хэсэг,тойргийн орчимд машин тавьхийг хориглох бололтой байна. Тэсрэх дэлбэрхээс сэргийлж байгаа нь тэр юм байх. Саналын хуудсыг өмнө нь арван хувийн нөөцтэй хэвлэдэг байсаныг таван хувийн нөөцтэй болгон багасгажээ.
Тойргийн хороодод МАХН-ын гишүүн 253,Ардчилсан намын гишүүн 142, Эх орон-МАШСН-ын гишүүн 63, ИЗ-БНН-ын гишүүн 10, намаас түтгэлзсэн 2, нам бус 177, нийт 678 хүн ажиллах юм байна. Сонгогчдын санал хураалтад оролцох үндсэн баримт бичиг нь иргэний үнэмлэх, цэргийнхэнд офицерын хувийн үнэмлэх бөгөөд үнэмлэхтэйгээ хамт үзүүлж саналын хуудсаа авах аж. Хуучин улаан паспорт,түр үнэмлэх хүчингүй гэдгийг гэдгийг онцгой анхааруулж байсан.
Сонгуульд оролцох нэг сая 472 мянган хүний нэрсийн жагсаалт гараад байгаа ч нэг сая 413 мянга нь л иргэний үнэмлэхээ аваад байгаа гэнэ. Yлдсэн 60-д мянган хүнд үнэ төлбөргүйгээр иргэний үнэмлэх олгоход зориулж 160-170 сая төгрөг олгохоор Засгийн газрийн төвшинд ярьж байгаа юм байна. Энэ жилийн сонгуульд 1986 зургадугаар сарын 27-оос өмнө төрсөн иргэд оролцох ажээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button