ШИНЭ ТӨСЛИЙН АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ

Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхтэй холбоо бүхий ийм хуультай орон дэлхийд тийм ч олон байдаггүй бөгөөд Монгол улс энэ асуудлаар олон улсын конвецид элсэн орж, өөрийн гэсэн хуультай болох гэж буйг санхүүгийн байгууллагын төлөөллөгчид сайшаасан аж.
Түүний зэрэгцээ энэ байгууллагыг бие даасан статустай байлгаж, мөнгө угаах гэдэг ойлголтыг тодорхой болгох, мөнгө угаах үйлдэлд хэн хяналт тавих, хянах тогтолцоо нь ямар байгууллагын харьяанд байх зэргийг тодорхой болгохыг тэд зөвлөжээ. Төсөлд мөнгө угаах үйл ажиллагаанд хяналт тавих байгуулагийг Монгол банкны ерөнхийлөгчийн дэргэд байлгахаар тусгажээ. Түүнчлэн энэ байгууллагад ажиллах хүмүүсийг сонгож авах тэднийг бэлтгэх нь гойд анхаарвал зохих асуудал бөгөөд ялангуяа эхний үед хуулийн хийгээд санхүүгийн хяналтын хүрээнд ажиллагсдаас авч ажиллуулах нь үр ашигтай байж болно үзэж буйгаа бас хэлсэн байна. Энэ хүмүүсийг сонгон авсан тохиолдолд тавих шаардлага хүлээх хариуцлага нь ч өндөр байх ёстой үүнтэй уяалдаад тэдний цалин өнөөгийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх ёстойг сануулаад, мөнгө угаах терроризмтэй тэмцэх талаар гадаад орнуудад хийж буй ажлийн тухай гарын авлагаар хангаж хүмүүсийг сургаж бэлтгэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэдгээ Дэлхийн банк Азийн хөгжлийн банкны төлөөлөлөгчид илэрхийллээ.

0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button